horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Дундговийн Эрүүл мэндийн газар эрчүүдийн эрүүл мэндэд анхаарч байна

post-img

Дундговь аймгийн Эрүүл мэндийн газар 2025 оныг “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгожээ. Үүнтэй холбогдуулан, өнөөдөр Цагдаагийн газартай хамтран “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, тулгамдаж буй асуудал” өдөрлөг зохион байгуулж байна. Тус өдөрлөгт 80 гаруй байгууллагын 250 гаруй эрэгтэй оролцож, эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэн, өөртөө хэрхэн эрүүл, зөв зан үйл төлөвшүүлэх талаар мэдээлэл, зөвлөгөө авч байна. Энэ үеэр “Эртэч монгол” хөтөлбөрийн санаачлагч, лектор Н.Энхбаатар “Эр хүн” сэдвээр илтгэл тавилаа.

Уг өдөрлөгийн хүрээнд маргааш 09:00-13:00, 14:00-18:00 цагт эрэгтэйчүүдийн болон нарийн мэргэжлийн эмч нар Нэгдсэн эмнэлэг дээр эрчүүдэд үнэ төлбөргүй урьдчилан сэргийлэх үзлэг хийх юм байна.

0/1000