Өнгөрсөн 2-р сард 39 насандаа таалал төгссөн Холливудын жүжигчин Мишель Трахтенбергийн үхлийн шалтгаан тогтоогдсон байна.
Тухайн үед жүжигчинг Нью-Йорк хот дахь гэрээс нь олсон бөгөөд залуугаараа нас барсан нь олон нийтийг цочроож байсан юм.
Тэгвэл Нью-Йорк хотын төв эмнэлгийн шинжээчийн албанаас жүжигчин Мишель Трахтенбергийг чихрийн шижин өвчний хүндрэлийн улмаас нас барсан гэдгийг мэдээлжээ.
Албаныхны зүгээс жүжигчний цогцсонд задлан шинжилгээ хийгээгүй боловч токсикологийн шинжилгээгээр түүний үхлийн шалтгааныг олж тогтоосноо мэдээлсэн байна.
Ортодокс еврейчүүд болох М.Трахтенбергийн гэр бүлийнхэн шашны шалтгаанаар задлан шинжилгээ хийхийг эсэргүүцсэн гэх мэдээлэл мөн байгаа юм.
Токсикологийн шинжилгээгээр ямар нэгэн гадны нөлөө илрээгүй тул задлан шинжилгээ хийхийг эсэргүүцсэн жүжигчний гэр бүлийнхний хүсэлтийг харгалзан үзсэн талаар Нью-Йорк хотын
Жүжигчин М.Трахтенбергийг мөн нас барахаасаа өмнө элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн гэж нэрээ нууцалсан эх сурвалж NBC News-д ярьсан байна. Гэхдээ тэрхүү мэс заслыг яг хэзээ ямар шалтгааны улмаас хийлгэсэн нь тодорхойгүй байна.
Жүжигчин нас барахаасаа өмнө элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн гэж нэрээ нууцалсан эх сурвалж NBC News-д ярьжээ. Үйл ажиллагааны яг цаг хугацаа, шалтгаан нь тодорхойгүй байна.
Мишель Трахтенберг 9 настайгаасаа кинонд тоглож эхэлсэн бөгөөд 2000-аад оны эхээр “Вампир устгагч Баффи” цувралд бүтээсэн дүрээрээ үзэгчдэд танигдаж, 2007-2012 оны хооронд үргэлжилсэн “Gossip Girl” цувралын Жоржина Спарксын дүрээрээ алдаршсан байдаг. Мөн тэрээр “EuroTrip”, “Ice Princess”, “17 Again”, “Cop Out” зэрэг Холливудын 20 орчим кинонд гол болон туслах дүрийг бүтээсэн юм.