horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userР. Цэцэгбаяр

Засгийн газрын авто баазын захирал Г.Чинзориг: Манай бааз татвар төлөгчдийн мөнгөөр, төрөөс цалинждаггүй. Өөрсдөө ашиг олж цалин хөлс, машины сэлбэг, бензин тосны мөнгөө олдог

post-img

Засгийн газрын авто бааз зочин угтах үйлчилгээ үзүүлэх болсон талаараа өөрсдийн албан ёсны хуудастаа нийтэлснээс үүдэн иргэд олон нийтийн шүүмжлэлд өртөөд байна. Эл асуудлаар Засгийн газрын авто баазын захирал Г.Чинзоригтой ярилцлаа.


Засгийн газрын авто бааз зочин угтах үйлчилгээ үзүүлэх болсон талаар иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Төр хувийн хэвшлүүдтэйгээ өрсөлдөж бизнес хийж болох уу?
Манай авто бааз 2023 оны 1-р сараас аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болж хэлбэрээ өөрчилсөн. Өмнө нь төсөв дээрээс цалингаа аваад явдаг байсан. одоо бол 100 хувь өөрсдийн олсон орлогоор үйл ажиллагаагаа явуулж байна. нэг ёсондоо татвар төлөгчдийн мөнгөөр үйл ажиллагаа явуулаагүй гэсэн үг. Тэгэхээр аж ахуйн тооцоот гэдэг статуст шилжсэн учраас ажилчдын цалин, авто машины сэлбэг хэрэгслийг яаж хангах уу? бензин тосоо яаж авах уу гэдэг асуудал үүсэж зах зээлийн зарчмыг дагахаас өөр аргагүйд хүрч байна.
Ард иргэдийн татварын мөнгөөр авсан машинаараа үйлчилгээ үзүүлж, орлого олох гээд байна гэдэг хардлага бас явж байна?
Хүмүүс буруу ойлгоод байна. төрийн машин нь хувийн машинтайгаа холилдоод яваад байна гээд. бид нар бизнесийн орчинд орсон учраас хууль зөрчихгүйгээр мөнгө олох ямар боломж байна вэ гэдгийг эрэлхийлээд явж байна. бид нар төрийн үйлчилгээг үзүүлнэ гэж заасан. Гэвч зарим төрийн үйлчилгээнд ашиг олдоггүй, алдагдалтай ажилладаг. гэхдээ бид өнөөдрийг хүртэл төрийн үйл ажиллагааг цалгардуулаагүй.
Төрөөс санхүүждэггүй болсон юм бол Засгийн газрын авто бааз гэдэг нэрээ солих хэрэгтэй биш үү?
Засгийн газрын авто бааз гэдэг нэрээр явахаар нэр нэгтийн чих нэг гэдэг шиг, Засгийн газар нь ийм үйл ажиллагаа зохион байгуулж байгаа юм шиг ойлгогдоод байгаа юм. Тийм учраас нэрээ соливол яадаг юм бэ гэдэг асуудал яригдаад байна. Манайх олон жил энэ нэрээрээ явж байгаа. Энэ нэрийг бид брэнд болгож авч явах гэж л энэ ажлыг хийж байгаа юм. Одоо нэрээ өөрчиллөө гэж бодъё. Тэгвэл бид зах зээлд танигдах гэж тодорхой хэмжээний хугацаа зарцуулна. Тийм болохоор одоохондоо нэрээ солих бодол байхгүй.
Тэгэхээр ашиг олох ёстой төрийн өмчит байгууллага гэсэн үг үү?
Одоо бид нарын захиран зарцуулж байгаа бүх юм төрийн өмчийнх. Төрийн өмчөөр ашигтай ажил гэдэг даалгавар авсан байгууллага гэж ойлгож болно. Одоо Эрдэнэт үйлдвэр төрийн өмчийн байгууллага хэр нь уул уурхайн бизнес эрхэлж ашиг олж байгаа. Төрийн үйлчилгээ үзүүлж байгаа маш олон байгууллагууд байна. Эд нар төрийн өмчийн байгууллага хэр нь ашгийн төлөө ажиллах ёстой. Манайх эдгээр байгууллагатай адилхан. Манайд ажилладаг 150 гаруй ажилчид, энэ хүмүүсийн амьдрал бидний нуруун дээр явж байгаа.Хуучин төрийн нуруун дээр байсан. Өнөөдөр бид нар өөрсдөө хөдөлмөрлөж, өөрсдөө орлого олж, цалингаа тавь гэдэг зарчим дээр явж байгаа. Мөн төрийн үйл ажиллагаагаа цалгардуулахгүй боломжийг бий болгож зах зээлд өрсөлдөн ашиг орлогоо нэмэгдүүлэх үүднээс зочин угтах үйлчилгээ эхлүүлж байгаа юм.

0/1000
Hun

Chaalaa daa bisda