horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Баян-Овоо, Ханбогд сумын 40 га талбайд заг тарина

post-img

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Өмнөговь аймаг 2030 он хүртэл 70 сая мод тарьж ургуулахаар Засгийн газартай хариуцлагын гэрээ байгуулсан. Ханбогд сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Оюутолгой” ХХК Манлай суманд 1 сая, Баян-Овоо суманд 1 сая, Ханбогд суманд 1.5 сая, нийт 3.5 сая ширхэг мод тарьж ургуулах үүрэг хүлээсэн юм.
Энэ хүрээнд “Оюутолгой” ХХК байгалийн заган ойн санг түшиглэн, Манлай суманд 800 га, Баян-Овоо суманд 805 га, Ханбогд суманд 1600 га, нийт 3205 га талбайд 4 сая мод тарьж ургуулах зураг, төсөл боловсруулан, холбогдох байгууллагуудад танилцуулж батлууллаа.
Зураг төсвийн дагуу энэ онд Баян-Овоо, Ханбогд суманд тус бүр 20 га талбайд заг мод тарихаар төлөвлөөд байна.

0/1000