horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

3 эмч, мэргэжилтэн тутмын 2 нь үйлчлүүлэгчийн дарамт, заналхийлэлд өртөж байна

post-img

Эмнэлгийн мэргэжилтний тухай хуулийг эмч, хуульч нарын дунд өчигдөр хэлэлцүүллээ. Манай улсад 3 эмч, мэргэжилтэн тутмын 2 нь ямар нэг байдлаар үйлчлүүлэгчийн дарамт, заналхийлэлд өртөж байгааг Хүний эрхийн үндэсний комиссын тайланд онцлон тэмдэглэсэн байдаг. Түүнчлэн эмч, эрүүл мэндийн ажилтнууд үйлчлүүлэгчийн гүтгэлэг, доромжлолд өртөх, нийгмийн сүлжээнд хууль бус дуу, дүрсний бичлэг цацах зэрэг нэр төр, эрүүл мэнд, бие махбодод халдах үйлдэл тасрахгүй байна. Тиймээс эмч, мэргэжилтний эрх зүйн баталгааг хангах, иргэд үйлчлүүлэгчийн эрх үүргийг хуульчлах хэрэгцээ, шаардлага үүсээд байгаа юм.

Олон улсад эмнэлгийн тусламж, үйлчилгээнээс шалтгаалан хүн хохирвол эмчилгээний зардлыг нь нөхөн төлүүлэх хуультай. Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн хариуцлагаас үүдэн эмчлүүлэгчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсныг нотлох, хохирогчийг тогтоох, хохирлын хэмжээг тогтоож шүүхээр шийдвэрлэх үйл явц нь цаг хугацаа ихээхэн шаардагддаг. Энэ хугацаанд үйлчлүүлэгчийн өвчин хүндрэх, цаг хугацаа алдсанаас хохирлын хэмжээ нэмэгдэх магадлал өндөр байдаг байна.
Манай улс ч эмнэлгийн мэргэжилтний тухай хуулиар эмнэлгийн тусламж, үйлчилгээний эрсдэлээс үүдэн гарсан гэм хорыг хохирол багатай даван туулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай хэмээн үзэж байна.

0/1000