horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

“Нүүдэлчдийн хэмнэл хэл хуур мину” үзэсгэлэнгийн хаалтын тоглолт болно

post-img

Монголын үндэсний музейн санаачилгаар Монгол туургатан хэл хуурын нийгэмлэг хамтран, хүн төрөлхтний эртний хөгжмийн зэмсэг, нүүдэлчдийн язгуур өвөг хөгжим аман хэл хуурын “Нүүдэлчдийн хэмнэл хэл хуур мину” үзэсгэлэнг 4-р сарын 9-18-ны хооронд 10 хоногийн хугацаанд олон нийтэд дэлгэн танилцууллаа.
Өнөөдөр буюу 4-р сарын 18-нд уг үзэсгэлэн өндөрлөж, 14:00 цагаас Монголын үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд уг үзэсгэлэнгийн хаалтын нэгдсэн тоглолт болно. Аман хэл хуурын олон төрлүүд, түүний хоршил, ардын дуу, бий биелгээ бүжгийн тоглолтыг эндээс үзээрэй.

0/1000