Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах баг хамтран, Монгол Улсад 11 дэх удаагаа, ЭХЭМҮТ-д 5 дахь удаагаа хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ. Энэ удаа Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгав. Цаашид ЭХЭМҮТ 1-ээс доош настай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологи нэвтрүүлэх, гадаадад эмчлүүлэгсдийн урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
ЭХЭМҮТ-ийн элэг шилжүүлэн суулгах баг 1 настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгалаа
- 2025/04/18
- •
- 21 өдрийн өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай