Монголын ахмадын холбоо ахмад настнуудын удаа дараа тавьж байгаа хүсэлтийн дагуу Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд албан ёсоор хүсэлт илгээжээ. Уг хүсэлтэд:
Ахмад настнууд Монголын ахмадын холбоонд хандаж “Тэтгэврийн зээлийг 2 жилээс дээш хугацаагаар олгохгүй боллоо. Амьжиргааны баталгаажих доод түвшингээр хязгаарлаж, зээлийн нийт хэмжээ хэт багаслаа” гэсэн гомдол, саналууд ирүүлсээр байна. Иймд тэтгэвэр барьцаалсан зээл олгох талаар ямар бодлого шийдвэрүүд гарсан, зээл олгох журмыг улсын хэмжээнд хэрхэн өөрчилж, хэрэгжүүлж байгаа талаар Ахмадын холбоонд тодорхой мэдээлэл өгч, тушаал, шийдвэрийнхээ хувийг ирүүлнэ үү!
Ахмадын холбоо танай гаргасан шийдвэрүүдийг ахмад настнуудад зөвөөр ойлгуулах, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллах шаардлагатай байна. Хүндэтгэсэн, Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.СҮХБААТАР” гэсэн байна.
2025-04-22 05:50:38
Насаараа НД-шимтгэл төлчихөөд тэтгэвэрт гарахаар нь боож хаагаад байхын ер нь бол 24-сар ч багадана яагаад гэвэл гавьяанд гарсан хүмүүс бас хувиараа безнис хийх санаа баыгаа