horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userР. Цэцэгбаяр

Их мастер Б.Мөнгөнтуул хоёр хожиж, хоёр хожигдлоо

post-img

Энэтхэгийн Пунад болж буй эмэгтэйчүүдийн гранпри тэмцээний дөрөв дэх өрөгт “The MongolZ” багийн тоглогч, их мастер Б.Мөнгөнтуул хожигдож, оноо алдлаа. Ингэснээр хоёр хожиж, хоёр хожигдоод байна.

Энэ өрөгт уг тэмцээний тэргүүлэгч Хятадын Жу Жинер хөнгөхөн хожил авлаа. Ингэснээр тэр 3.5 оноотойгоор Пунагийн цувралыг итгэл төгс тэргүүлж байгаа бол Конеру, Дешмух нар 3 оноогоор нэхэж байна.

Тэгвэл манай их мастер Б.Мөнгөнтуул дөрөв дэх өрөгт хожигдлоо. Түүний өрсөлдөгч нь казах гаралтай, Болгарын их мастер Нургюль Салимова байв.
Салимова ихэнхдээ ашигладаг Каро-Канны хамгаалалтаар тоглолтыг эхлүүлсэн бол цагаан талаас Б.Мөнгөнтуул 2018 оноос хойш ашиглаагүй довтолгооны хувилбараа дахин хэрэглэжээ. Гэвч 32 дахь нүүдлээс гаргасан түүний хоёр ч алдаа давуу байдлаа алдахад хүргэж, улмаар Салимова боломж олголгүй тоглолтыг дуусгасан байна.
Б.Мөнгөнтуул өнөөдөр 17:30 цагаас Энэтхэгийн их мастер Рамешбабу Вайшалитай тоглоно.

Эх сурвалж:Монцамэ

0/1000