horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

“Шавжны ертөнцийг хамтдаа сонирхъё” өдөрлөг болно

post-img

Манай гаргийн бяцхан боловч гайхамшигтай ертөнцтэй танилцах аялалд та бүхнийг урьж байна. “Бидний мэдэх Дэлхий” фэйсбүүк бүлгэм, Монгол орны шавж судлаачид, сонирхогчид, гэрэл зурагчид хамтран 4-р сарын 18, 19-нд “Зайсан хилл”-д “Шавжны ертөнцийг хамтдаа сонирхъё” өдөрлөг зохион байгуулах гэж байна. Үнэ төлбөргүй учраас энэ өдөрлөгт хүссэн хүн бүр ирж болох аж.

Манай гараг дээр одоогоор 1.5 сая төрөл, зүйлийн шавж байгааг судлаачид тогтоожээ. Хүн төрөлхтөн далайн 95%-г судалж чадаагүй шиг шавжны ертөнцийг ч судалж дуусаагүй байна. Манай гараг дээр амьдарч буй амьтдын тэн хагас нь шавж гээд бод доо.

Манай оронд 13 мянган зүйлийн шавж бүртгэгджээ. Тэд бол байгалийн жинхэнэ цэвэрлэгч юм.

Энэ өдөрлөгөөс таны үзэх, мэдэх зүйл:

  • – Амьд шавж, үе хөлтөнгүүд
  • – Хатаамал бүтээл
  • – Макро ертөнцийн гэрэл зургууд
  • – Микроскопоор харах булан
  • – Хүүхдийн бүтээлч булан
  • – Хөгжилтэй уран зургийн урлан
  • – Залуу уран бүтээлчдийн бүтээлүүд

0/1000