horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Хэл хуурын үзэсгэлэнг 1500 хүүхэд, залуус үзжээ

post-img

Монголын үндэсний музей, Монгол туургатан хэл хуурын нийгэмлэг хамтран зохион байгуулж буй “Нүүдэлчдийн хэмнэл хэл хуур мину” анхдугаар үзэсгэлэн өнөөдөр өндөрлөж байна. Тус музейд 10 хоног гаргасан энэ үзэсгэлэнг 1500 хүүхэд, залуус үзэж сонирхжээ. Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрийн дагуу багш нар сурагчидтайгаа үзэж сонирхсон нь онцлог байв.

Аман хэл хуур хөгжим Дэлхийн 160 гаруй оронд тархаж, тухайн орны байгаль цаг уур, ард түмний сэтгэлгээ, зан заншил, уламжлалыг шингээсэн байдаг. Энэ үзэсгэлэнд 20 угсаатны 90 орчим аман хэл хуур дэглэжээ. 1989 онд Төв аймгийн Алтанбулаг сумын Моринтолгойн дурсгалт газрын Хүннүгийн булшнаас олдсон ясан хуурын хувилмал загвар, эртний баатруудын нуман хуур, бууны сумны хонгиогоор хийсэн гуулин хуурыг үзэгчид эндээс үзлээ. Түүнчлэн Австри, Франц, Япон, Хятад, ОХУ-ын Якут, Тува, Польш, Унгар зэрэг олон орны сонин, содон хэл хуурыг тус үзэсгэлэнд тавьжээ.

Цаашид ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөр, сурах бичигт хэл хуур хөгжмийн талаарх агуулга тусгах, сургуулиудыг хөгжмийн зэмсгээр хангах, багш нарыг сургах чиглэлээр Монгол туургатан, хэл хуурын нийгэмлэгтэй Боловсролын ерөнхий газар хамтран ажиллах юм байна.

0/1000