АШУҮИС-ийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багт байрлах Анагаах ухааны сургууль шинэ спорт заалаа өнөөдөр ашиглалтад орууллаа. Ийн тус сургууль А, Б гэсэн 2 заалтай болов. Үүнийг 2021 онд улсын төсвийн 1.3 тэрбум төгрөгөөр “Элчит ган” компани барьж, 2024.12.05-нд улсын комисст хүлээлгэн өгсөн байна. Уг заалыг БШУЯ 2022 онд захиалан бариулж, Дархан-Уул аймгийн Орон нутгийн өмчийн газар хяналт тавьжээ.

АШУҮИС 17 мянган оюутантай. Тус сургуулийн Дархан дахь салбарт 8 мэргэжлээр 1000 гаруй оюутан сурч байна. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор орон нутагт байрлах төрийн өмчийн их, дээд сургуулиудын сургалтын орчныг Засгийн газар бодлогоор сайжруулж байна. Үүний хүрээнд тус спорт заалыг барьжээ.