horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар: ЗГ-ын томилгоо арын хаалганы зарчмаар, хуйвалдааны шугамаар явагдаж байна

post-img

Өчигдөр АН-ын дарга Л.Гантөмөр бүтээмжийн менежер хяналтын менежерийн  томилгооны асуудлыг  сайн мэдэхгүй. Засгийн газар шийдээд явж байгаа. Яг нарийндаа ЗГХЭГ-аас томилгоог хийж байгаа гэж мэдэгдсэн юм. Тэгвэл тус намаас УИХ-д сонгогдсон  УИХ-ын гишүүн О.Амгаланбаатараас энэ асуудлаар тодрууллаа.

-Ардчилсан намаас бүтээмжийн менежер, хяналтын менежерийн томилгоог ямар шалгуураар томилж байгаа болон хэдэн хүнийг АН-аас томилох талаар танд ямар мэдээлэл байна вэ?

-Төрийн ажил хуйвалдааны зарчмаар л явагддаг болсон гэсэн үг шүү дээ. Засагт хамтрах гэрээ ч АН-ын бүлгийн хурлаар ороогүй юм шүү дээ. Ямар гэрээгээр засагт хамтрах гэж байгаа юм, гэрээг нь харъя гэж байтал очоод гарын үсэг зурчихсан асуудал байгаа. Тэр 3 намын хамтарсан гэрээг харсан УИХ-ын гишүүн бараг л байхгүй шүү. АН-ын 42 гишүүнээс Л.Гантөмөр дарга л харсан байдаг байх. Гэрээгээ харъя, гэрээгээ мөрдье, төрийг цомхон бүтэцтэй байлгая гэсэн үүнийгээ мөрдье л дөө гэхээр гэрээгээ тас нуучхаад гаргаж ирдэггүй. Өнөөдрийн бүх томилгоо арын хаалганы гэж ярьдаг шүү дээ, хуйвалдааны зарчмаар л явагдчихсан гэж хэлж болно. Монголын ард түмэн бүгдээрээ зэвүүцээд байж байна шүү дээ. Би хамгийн түрүүнд даргаа тоолъё гэдэг шаардлага тавиад байгаа. Ахиад хэлье, бид малаа тоолж болдог юм чинь даргаа тоолъё. Монголд хэдэн хүнд 1 дарга ноогдож байна вэ? Дарга нар нь яг юу юу хийдэг юм? Хэдэн төгрөгийн цалин авдаг гэдгийг ил болгоё. Бүтээмжгүй, үр дүнгүй энэ олон дарга нарыг цөөлөхгүй бол Монгол улс чинь тэр чигээрээ дарга нараар дүүрсэн улс болчихлоо. Нам дагасан болж байж байгаад л дарга болоод явчихдаг. Манай намаас ажилд томилогдсон гээд байгаа тэр менежерүүдийн нэрийг харахад яг манай намын хүмүүс гэхэд хэцүү. Тэр хэдэн сайд дарга нарын ах дүү хамаатан садан нөхдүүд очоод томилогдсон зүйл ч харагдаж байна. Зарчим гэдэг зүйл үнэхээр алдагджээ.

-7 хоног бүрийн даваа гаригт намын бүлгүүд хуралдаж байгаа шүү дээ. Энэ хурал дээрээ асуудлаа ярьдаггүй юм уу?

-Засагт хамтарсан гэрээний асуудал, томилгооны асуудал, АН-ын үнэт зүйлийн эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа сайд нарын ч асуудал байна. Бид бүлгийн хурал дээрээ ярилцдаг. Үнэхээр болохгүй байна гээд ярилцана. Манай бүлгийн хурал үнэхээр эрүүл уур амьсгалтай болдог юм. Залуу гишүүд шулуухан ярина, асууна, шүүмжилнэ, асуулга тавина. Энэ болгоноос тэр нөхдүүд бултаад л заримдаа зугтана. Иймэрхүү маягтай. Ямар ч байсан шударга байхыг ард түмэн биднээс шаардаж байна.

 -Мэдээлэл өгсөнд баярлалаа.

0/1000