horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Цагаанхадад хамгийн их зөрчил гарчээ

post-img

Өмнөговь аймгийн Ханбогд суманд энэ оны 1 дүгээр улиралд 374 зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл бүртгэгджээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 48.4 хувиар өсчээ. Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийн 65.7 хувь нь Цагаанхад суурьшлын бүсэд бүртгэгджээ.

Нийт зөрчлийн 77.4 хувь нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил байна. Тодруулбал, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 107, Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодсон 72, замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан 13 зөрчил бүртгэгдсэн байна.

Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг 4 аж ахуйн нэгжийн 70 гаруй жолоо​ч нарт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийжээ.    

Мөн гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулах, дахин үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг нэг аж ахуйн нэгжид прокурорын мэдэгдэл хүргүүлсэн байна.

0/1000