Өнөөдөр хуваарь ёсоор УИХ дахь намын бүлгүүд хуралдаж хэлэлцэж байгаа хуулийн төслүүдэд байр сууриа нэгтгэдэг уламжлалтай.
Хэлэлцэх асуудлын нэгдүгээрт УИХ-ын гишүүн П.Батчимэг “Цахилгаан дугуй /суррон/, скүүтерийн хэрэглээг зохицуулахтай холбоотой Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгыг хийлээ.
Уг хуулийн төсөлд цахилгаан дугуй унах насны хязгаарыг 16 болгох, хэрэглээг хянах хасах бус, насны ангилалд хязгаар тогтоож, хурдны зохицуулалтыг хийх шаардлагатай байгааг хууль санаачлагч онцолсон байна. Түүнчлэн манай улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол улсын засгийн газар болон ОХУ-ын ЗГ хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэх асуудал АН-ын бүлгээр яригдана. АН засгийн газрыг хамтран байгуулсан ч дээрх төсөлд нэгдмэл бус байр суурьтай байгаагаас бүлгээрээ асуудлыг ахин хэлэлцэж байр сууриа нэгтгэхээр өнгөрсөн 7 хоногт эдийн засгийн байнгын хорооны хурал дээр уг асуудлаар завсарлага авсан билээ.