Дуучин Айли болон жүжигчин, бизнес эрхлэгч Чой Си Хун нар өнгөрсөнням гарагт Сөүл хотноо найз нөхөд, гэр бүлийнхнийхээ хүрээнд хуримаа хийлээ. Өнгөрсөн жил гэрлэлтээ бүртгүүлсэн хосын хурим Сөүлийн ганнам дүүрэгт болсон байна.
Олны танил зочдын оролцсон уг ёслол хурим хосын тангараг унших ёслолоор эхэлсэн байна. “Би хайрт эхнэрээ гэртээ тав тухтай байлгахын тулд гэрийн ажил, гадаа цэвэрлэгээ, хоол бэлтгэх хүртэл бүх хүч чадлаа дайчлан ажиллахаа амлаж байна” гэж Чой амлажээ. “Нөхөр маань гэрийн ажил хийх үед би үүнийг хэзээ ч энгийн зүйл гэж үзэхгүй, би түүний хажууд үргэлж байдаг, сэтгэлтэй эхнэр байх болно” гэж Айли хариулав.

Айли, Чой хоёр 2023 оны 3 дугаар сард харилцаагаа олон нийтэд зарласан бөгөөд Чой нь Netflix-ийн “Single’s Inferno” шоуны анхны оролцогч юм.