horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

ОХУ-тай хамтарсан компани байгуулах асуудлыг МАН илүү нухацтай хэлэлцэнэ гэв

post-img

Өнөөдөр УИХ-д суудалтай намын бүлгүүд хуралдаж байна. Ингээд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагаас тодруулахад дараах мэдээллийг өглөө. МАН-ын бүлгийн хуралдаанаар өнгөрсөн 7 хоногт засгийн газраас оруулж ирсэн Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хамтарсан компанийг ОХУ-тай байгуулах асуудал мөн хэлэлцэгдсэн байна. Засгийн газраас энэ төслийг УИХ суудалтай аль ч нам эвслийн бүлгээр хэлэлцүүлэлгүй зүтгүүлсэн нь маргаан дагуулсан асуудал болоод байгаа юм. МАН-ын бүлгийн зүгээс хамтарсан компанийг байгуулах төслөө илүү тодорхой болгох ёстой гэдэг байр суурин дээр нэгдсэн байна. Монгол улсын хувьд онгоцны төдийгүй автомашины шатахуун түлш аль алийг нь худалдан авахдаа ОХУ-д хандахаас өөр сонголтгүй нөхцөл байдалтай байгаа. ОХУ-тай хамтарсан компани байгуулснаараа Монгол улсад 3 дагч хөршийн онгоц Монгол улсын нутаг дэвсгэрт буухад ОХУ-тай хамтран байгуулсан компани шатахуунаар тухайн онгоцыг хангахгүй байх вий гэдэг болгоомжлол үүсээд байгаа юм. Асуудлыг ахин нухацтай хэлэлцэх санал дээр МАН-ын бүлгийн гишүүд нэгджээ.

0/1000