Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

УИХ дахь ХҮН-ын бүлэг өчигдөр мэдээлэл хийж, УИХ-ын гишүүн Х.Баттулгыг АТГ-д өгөх болсон талаараа зарлалаа. Шалтгаан нь тус намд иргэдээс ирсэн мэдээлэлд Х.Баттулга гэж хүн Төгрөг нуурын ордоос гадна Монголын бусад газрын баялгийг ч зарсан байж болзошгүй баримт ирсэн гэнэ. 2006 онд үйлдэгдсэн “Женко” группийн тамга тэмдэгтэй тус баримтад экс Ерөнхийлөгч гарын үсгээ зурсан байжээ. ХҮН-ын удирдлагууд Х.Баттулга гэж хүний эсрэг гомдол гаргаж, улс төрийн акц хийж яваа анхны тохиолдол энэ биш ээ. Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад нь тус намын удирдлагууд Үндсэн хуулийн цэцэд түүнийг огцруулах асуудлаар 2 ч удаа хандаж байсан түүх бий. Түүнчлэн одоогийн Шадар сайд, ХҮН-ын дарга Т.Доржханд Ерөнхийлөгч 6 жилийн хугацаатай ажиллаж, 1 удаа сонгогдоно гэдэг Үндсэн хуулийн шинэ заалтыг ухарч үйлчлүүлэхийн төлөө улайрсаар батлуулсан. 1 үгээр бол Т.Доржханд тэргүүтэй ХҮН-ын лидерүүд Х.Баттулгыг дахин Төрийн тэргүүнд нэр дэвших боломжийг хаасан хүмүүс. Тэгвэл Х.Баттулга Ерөнхийлөгч байснаараа ХҮН-д ямар гай тарьж, тэдний ямар ашиг сонирхлыг хөндөж байгааг олон нийт энэ цагаас эрэлхийлэх болсон юм.

ЗГ-ын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал 10 гаруй жилийн өмнө яригдаад мартагдсан Төгрөг нуурын ордын асуудлыг ахин сөхөж, хариуцлага ярихтай зэрэгцээд ХҮН-д иргэдээс бичиг ирж, АТГ-ын үүдийг ХҮН сахихаар болж байна.

МАН-ын лидерүүдийн Х.Баттулгатай хийх улс төрийн маргаанд ХҮН-ын дэмжлэг орж ирж байна. Үүнийг ажвал ХҮН намын Х.Баттулгын эсрэг гаргаж байсан өмнөх акцуудтай яг ижил давхцал. МАН, ХҮН дахин хавсарч байна.

ХҮН-ын дарга Т.Доржхандыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн найз гэдгийг улс төрийн хүрээнд бүгд мэддэг. МАН-ын, тэр дундаа спикерийн улс төрийн нүүдлийг ХҮН гүйцэтгэж өгдөг тухай яриа ч мэр сэр бий. ХҮН-д улс төрийн ямар нэгэн ашиггүй боловч МАН-д ашигтай байх нүүдлүүдэд ХҮН үргэлж хөдөлж ирсэн. Энэ нь ХҮН-ыг эхнээсээ МАН-ын хөнжлийн нам байсан уу гэдэг асуулт дагуулдаг. Гэхдээ МАН дундаа зөвхөн Д.Амарбаясгалангийн ашиг сонирхлын төлөө МАН доторх зодоонд ч гар дүрж, “Ногоон автобус”-ны гэх хэргийг ил болгож, Д.Сумъяабазарын улс төрийн карьерыг бүрмөсөн дуусгаж явуулсан гавьяа ч ХҮН-ынхны оролцоотой. ХҮН-ыг хааш нь чиглүүлэхийг Д.Амарбаясгалан шийддэг нь илэрхий болсон гэхэд хилсдэхгүй.

Өмнө нь Х.Баттулга МАН-ын лидерүүдээс одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн замд тээг болсон. ХҮН-ыг хөдөлгөж байж, олон нийтээс дэмжлэг сайтай Экс Ерөнхийлөгчийг ахин Ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөх бололцоогүй болгосон байдаг.

Тэгвэл одоо Х.Баттулга хэнд гай болсон бэ? Энэ бол анхаарал татсан сэдэв болоод байна. Улс төрийн хүрээнд өрнөж байгаа хов живээр бол эрх баригчид Үндсэн хуульд ахин гар хүрч, “Төрийн тэргүүнийг 1 удаа сонгоно” гэдэг заалтыг өөрчлөх тухай яригдаж байгаа юм. Хэрэв энэ яриа үнэний ортой бол ахин Ерөнхийлөгч болохын төлөөх тэмцэл У.Хүрэлсүх, Х.Баттулга нарын хооронд өрнөх магадлалтай билээ. Тиймээс У.Хүрэлсүх Үндсэн хуулийг өөрчлөхөөс өмнө олон нийтийн дэмжлэг сайтай Х.Баттулгыг улс төрөөс холдуулж, дахин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй болтол нь нам дарж авах төлөвлөгөө гаргасан байх магадлалтай болж таарч байна.

Үүнд нь өмнөх түүхүүдийн 1 адил ХҮН хүч хавсарч байгааг харж болно. Тэгэхээр УИХ-ын даргад У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчөөр улираан томилох ашиг сонирхол байгаа аж. Тиймээс л Х.Баттулгыг зайлуулж өгөх ажиллагаа өрнөж байна.

Анх Хүн нам гарч ирж шинэ залуус МАНАН-г өөрчилнө гэж ярьж байсан 2011 оны үед Монголчууд Хүн намыг МАН-ын ашиг сонирхлоор аль 1 улс төрчийг намнадаг нам болно гэж мэдээгүй.

Ах нам өөрсдөө барьж гүйхэд тохиромжгүй ч МАН-д л ашигтай байх тэр нүүдлийг Хүн намаар хийлгэж ирсэн нь Засгийн газрыг хамтран байгуулсны дараа ч үргэлжилсээр байгааг нь Хүн намын одоо хийж байгаа улс төрийн үйлдлүүд харуулсаар байна. Парламентад 8 гишүүнтэй тус нам 1 группийн 37 охин компаниас сонгуулийнхаа бүх зардлыг босгочихсоноос харахад улс төрийн нам уу эсвэл улс төрийн ууган хүчний 1 лидерийн гар хөл төдий цүнх баригчид уу гэдгийг ялгахад бэрх байгаа юм.

- Шинэ
- Хандалттай