horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

DHL Express компани АНУ-ын өндөр дүнтэй ачаа тээврийн хүргэлтээ зогсоолоо

post-img

Германы Дойче Пост шуудангийн компанийн харьяа DHL Express компани АНУ-ын өндөр дүнтэй ачаа тээврийн хүргэлтийн үйлчилгээгээ 4-р сарын 21-ний даваа гарагаас эхлэн “дараагийн мэдэгдэл хийх хүртэл” тодорхойгүй хугацаагаар зогсоож байгаагаа мэдэгдсэн байна.

Үүнд АНУ-ын иргэд буюу хувь хүнд илгээх, 800 ам.доллараас дээш үнийн дүнтэй олон улсын ачаа тээврийн хүргэлт багтаж байгаа бөгөөд тус компанийн вебсайтад тавигдсан мэдэгдэлд ямар нэгэн огноо тавигдаагүй ч дээрх мэдэгдлийг өнгөрсөн бямба гарагт нийтэлжээ.

DHL компанийн зүгээс АНУ-ын хил гаалийн шинэ журмын улмаас дээрх шийдвэрийг гаргаж буйгаа мэдэгдсэн байна. Түүнчлэн компани аж ахуй нэгж хоорондын тээвэрлэлтийг зогсоохгүй ч хугацааны хувьд саатал гарах магадлалтай хэмээн мэдэгджээ.

Дээрх шийдвэр нь түр хугацаанд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ бөгөөд 800 ам.доллараас доошхи бүх төрлийн ачаа тээврийн үйлчилгээ хэвийн явагдах болно гэдгийг тус компанийн мэдэгдэлд давхар дурьдсан байна.

Харин Цагаан ордны зүгээс 5-р сарын 2-ноос эхлэн АНУ-д татваргүй орж ирдэг овор хэмжээ багатай жижиг ачааг хил гаалиар нэвтрүүлэх явдлыг зогсоохоор болсонтой холбоотойгоор Temu, Shein зэрэг цахим дэлгүүрүүдээс буюу Хятад, Хонг Конгоос илгээгддэг 800 ам.доллараас доош дүнтэй хүргэлтүүд хязгаарлалтад орохоор болоод байгаа билээ.

0/1000