horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Б.Дэлгэрсайхан:ОХУ-тай хамтарсан үйлдвэр байгуулна, бидэнд сонголт байхгүй

post-img

Өнөөдөр УИХ-д суудалтай намын бүлгүүдийн хурлаар Агаарын тээврийн шатахуун нийлүүлэх компанийг ОХУ-тай хамтран байгуулах асуудал яригдаж Монгол улсын тусгаар тогтнолд эрсдэл учруулж мэдэх хэлэлцээр байж болзошгүй гэдэг байр суурь яригдаж ахин судлахаар болж байгаа билээ. Тэгвэл хэлэлцээрийн төслийг зүтгүүлэгч Засгийн газрын гишүүд хамтарсан компани байгуулахын төлөө ажиллана гэдгээ нуухгүй байна. Тухайлбал Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан иргэд, намууд эсэргүүцсэн ч дэмжиж байгуулах нь зүйтэй гэдэг байр сууриа хадгалахаа илэрхийллээ. Тэрээр: “Бид онгоцоор зорчих нь гарцаагүй. Хүмүүс тээврийн хэрэгслийг сонгохдоо цаг хугацаа хэмнэхээ илүүд үздэг болоод байна. Үүнтэй холбоотойгоор онгоцоор зорчигчдын тоо улам нэмэгдэх хандлагатай болсон. Тиймээс бид гашуун ч гэсэн үнэнийг хэлээд хийхээс өөр аргагүй. Мэдээллээ ЗГ буруу өгөөд байна уу эсвэл мэдээллийг зориуд мушгиад байна уу? Ямар ч байсан бид мэдээллээ өнөөдөр нэгтгэсэн. Тиймээс бид энэ гэрээг үргэлжлүүлэн хийнэ. Бидэнд өөр сонголт байхгүй. Харин 2028 онд нээгдэх нефтийн үйлдвэр хамгийн түрүүнд онгоцны бензин үйлдвэрлэнэ. Тухайн үед бидэнд сонголт бий болно. Сонголтгүй байж тэр ч баба энэ ч баба гэж ярьж болохгүй биз дээ” хэмээн мэдэгдлээ.

0/1000
...

zail glg min