horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Шувууны томуу дэгдвэл бэлэн эсэхээ туршжээ

post-img

ЭМЯ, ХӨСҮТ-ээс зохион байгуулж байгаа “Шувууны томуугийн шинэ вирусээр үүсгэгдсэн хүний халдвар бүртгэгдсэн үед хариу арга хэмжээ авах, салбар хоорондын хамтын ажиллагааны чадавхыг сайжруулах нь” үзүүлэх сургуулилалтыг 4-р сарын 21-22-ны хооронд зохион байгуулж байгаа юм. Тус үзүүлэх сургуулилалтад БНСУ-ын талаас Өвчний хяналт сэргийлэлтийн агентлагийн Олон Улсын Эрүүл мэндийн ауюлгүй байдал хариуцсан захирал И Жиа , тус агентлагийн Хариу арга хэмжээний газрын дарга Е Сий Гүй болон төслийг хэрэгжүүлэгч Йонсэйн Их сургуулийн багийн төлөөлөл хамтран зохион байгуулж байна. Салбар хоорондын байгууллагуудаас ЗӨСҮТ, НЭМҮТ, НЭМГ, ЗДТГ, ХУДЭМТ, ЦЕГ, ОБЕГ, Мал эмнэлгийн ерөнхий газрын зэрэг нийт 80 гаран мэргэжилтэн оролцжээ.
Энэхүү төслийн хүрээнд Бичил биетний тэсвэржилтийн тандалыг сайжруулах ба лабораторийг бэхжүүлэх, Халдварт өвчний дэгдэлтийн үед хариу арга хэмжээний чадавхийг бэхжүүлэх, Талбарын тархвар судлалын хүний нөөцийг бэхжүүлэх гэсэн 3 бүлэг үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

0/1000