horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

“Уран зохиолоос суралцахуй” оюуны аялалд урилаа

post-img

“Уран зохиолоос суралцахуй” оюуны аялал Дархан-Уул аймагт 4-р сарын 23-нд “Залуучууд” театрын их танхимд болох гэж байна. Төв номын сангаас санаачилсан тус аялал ерөнхий боловсролын сургуулийн дунд болон ахлах ангийн уран зохиолын хичээлийн судлагдахуунд багтсан зохиолууд болон бусад шилдэг зохиолуудаас бүрдэх юм.

Залуучууд театрын дэргэдэх “Дионис” драмын дугуйлангийн авьяаслаг хүүхдүүд сонгогдсон 10 гаруй зохиолын гол, оргил хэсгүүдийг тайзнаа амилуулж, харин Монгол хэл, уран зохиолын багш нарын төлөөлөл болсон дөрвөн багш тус арга хэмжээнд илтгэл тавина. Уран зохиол зөвхөн уншлага бус харин хүүхдийн сэтгэлгээ, үнэт зүйл, ёс зүй, гоо зүйг төлөвшүүлэх хүмүүжлийн үнэт хэрэгсэл болохыг үүгээр харуулахыг зорьжээ.

Энэ аяллыг тус аймгийн СУАЖЗГ, Боловсролын газар, Дархан сумын ЗДТГ, “Залуучууд” театр, “Дионис” драмын дугуйлан, “Эзэн сэтгэлгээ” сургалтын төв хамтран зохион байгуулж байна.

0/1000