2024 онд 1,343 хүүхэд сургуулийн орчинд гэмтэж ирсэн бол 2025 оны 1-р улирлын байдлаар 280 хүүхэд сургуулийн орчинд гэмтэж ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн байна.
Иймд сургуулийн орчинд хүүхдийг гэмтэж бэртэхээс сэргийлэхийг эмч нар анхааруулж байгаа юм. Сургуулийн орчим гэмтэж эмнэлэгт хандсан хүүхдүүдийн дунд явганаас унах, автомашинд мөргүүлэх, амьгүй механикт мөргүүлж цохиулах, хүн хоорондын хүчирхийлэлд өртсөн хэлбэрүүд багтаж байна. Тиймээс сургуулийн орчимд хүүхэд бэртэж гэмтэхээс сэргийлэхэд сургуулийн багш ажилтнууд төдийгүй эцэг эхчүүд анхаарал тавих шаардлагатай байгааг ГССҮТ-өөс захилаа.