Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Девон Скотт 2026 оны 1-р сар хүртэл тоглох эрхээ хасуулж, 2 сая төгрөгөөр торгууллаа
- 2025/04/22

- 12 өдрийн өмнө

- 2 мин уншина

Үндэсний дээд лигийн 2024-2025 оны улирлын финалын эхний тоглолт тун таагүй үйл явдлаар эхэлсэн. Өрсөлдөгч багийн тоглогчийн эсрэг зөрчил гаргасан “Бишрэлт металл” багийн тоглогч Девон Скотт 2026 оны 1 дүгээр сарын 1-нийг дуустал МСБХ-оос зохион байгуулах аливаа үйл ажиллагаанд оролцох эрхээ хасуулж, 2 сая төгрөгөөр торгууллаа. Ингэснээр тэрээр финалын үлдсэн тоглолтод оролцохгүй, BCL лигт тоглохгүй болж байна.

Мөн “Хасын хүлгүүд” багийн тоглогч А.Азбаярт нэг тоглолт өнжих, 500 мянган төгрөгөөр торгох шийтгэлийг Монголын сагсан бөмбөгийн холбоо оноолоо.

А.Азбаярын гэмтэл одоогийн байдлаар тодорхойгүй байна

Тоглолтын нэгдүгээр үеийн төгсгөлд “Металл”-ын Скотт энэ улирлын “Үнэ цэнтэй тоглогч” А.Азбаяр нарын дунд таагүй үйл явдал үүссэн. Улмаар Девин Скотт талбайг чөлөөлсөн бол А.Азбаяр энэ тоглолтыг өнжсөн. Одоогийн байдлаар А.Азбаярын бэртэл ямар байгаа нь тодорхойгүй байгаа юм.

Тэгвэл өрсөлдөгч багийн тоглогчийнхоо эсрэг зүй бус үйлдэл гаргасан Скоттод “Бишрэлт металл” багийн Удирдах зөвлөл хоёр тоглолт өнжих шийтгэл онооож, гэрээнд заасны дагуу дараагийн арга хэмжээ авахаа мэдэгдсэн.

Лигийн найман удаагийн аварга “Хасын хүлгүүд”, сүүлийн гурван жил финалдсан “Бишрэлт металл” багийн финалын цуврал тун ширүүн үйл явдлаар эхэлж, улмаар нэмэлт цагт тоглолтын хувь заяа шийдэгдсэн билээ.

- Шинэ
- Хандалттай