Дэлхийн уран гулгалтын одод Степпэ Аренагийн Мөсөн өргөөнд тавдугаар сарын 24, 25-нд буюу хоёр өдөр тоглоно.
Тодруулбал, Дэлхийн хошой аварга, Европын хошой аварга, Евгения Медведева, Олимпын аварга, дэлхийн 4 удаагийн аварга, Алексей Ягудин, олимпын хүрэл медальт, дэлхийн аварга, европын аварга Виктория Синицина, Никита Кацалапов, олимпын мөнгөн медальт, дэлхийн аваргын хүрэл медальт Александр Энберт тэргүүтэй уран гулгалтын спортын одод өөрсдийн шилдэг үзүүлбэрээ үзүүлэхээр Монгол улсыг зорин ирж байна.
Тоглолтод олимп, тив дэлхийн аваргуудаас гадна Монгол улсаа төлөөлөн “Харбин-2025” Азийн өвлийн спортын наадамд оролцсон О.Мишээл өөрийн шилдэг үзүүлбэрээрээ оролцох болно.