horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэхэд 90 сая төгрөгийн оношлуурыг ашиглана

post-img

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх арга хэмжээг Монгол Улсад эрчимжүүлэхэд 90 гаруй сая төгрөгийн өртөг бүхий эрт илрүүлгийн оношлуурыг шийдвэрлэж нийслэлийн Хан-Уул дүүргээс эхлэн умайн хүзүүний хорт хавдрыг устгах үйл ажиллагааг эхлүүлэхээр болсон байна.

Монгол Улсад умайн хүзүүний хорт хавдраар жил бүр 500 орчим эмэгтэй оношлогддогоос 40 орчим хувь нь хожуу үе шатандаа оношлогдож байна. Умайн хүзүүний хорт хавдар нь эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолдож байгаа хорт хавдрын өвчлөлийн хоёрдугаарт, эмэгтэйчүүдийн нас баралтын шалтгааны гуравдугаарт ордог гэсэн статистик бий.

ДЭМБ-аас энэхүү өвчлөлийн эсрэг дорвитой арга хэмжээ авахгүй бол Монгол Улсад 2030 он гэхэд умайн хүзүүний хорт хавдрын шинэ тохиолдлын тоо 22.4 хувиар, 2050 он гэхэд 77.6 хувиар нэмэгдэх төлөвтэй байна гэж тооцоолсон.

0/1000