horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userР. Цэцэгбаяр

Өмгөөлөгч: “Дүнжингарав”-ын осолд гааз тээвэрлэж явсан Ч.Ренчиндорж буруугүй

post-img

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн урд гааз ачсан машин дэлбэрч, онцгой байдлын 3 албан хаагч, явган болон машинаар зорчиж явсан 4 иргэн нас барж, 9 хүн хөнгөн, хүнд гэмтэж, 36 тээврийн хэрэгсэл, 3 барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгөд 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон байдаг.

Тус хэрэгт яллагдагчаар татагдсан “Дашваанжил” компанийн захирал Н.Баатаржав, жолооч Ч.Ренчиндорж нарт холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг яг одоо болж байна.

Шүүх хурлын үеэр жолооч Ч.Ренчиндоржийн өмгөөлөгч Даваахүү: “Дүнжингарав”-ын дэргэд гарсан энэ осолд гааз тээвэрлэж явсан Ч.Ренчиндорж буруугүй. Шинжээчийн дүгнэлтээр миний үйлчлүүлэгч замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэдэг нь тогтоогдсон. Том оврын машин давуу эрхтэй. Ниссан Патрол машин зам тавьж өгөх ёстой. Гэтэл тэр машины жолооч зам тавьж өгөөгүй, зогсох үйлдэл хийгээгүйгээс осол гарсан. Гэтэл Патрол машины жолоочийг яллагдагчаар татсангүй” хэмээн хэллээ.


Бид шүүх хурлын мэдээллийг дахин хүргэх болно.

0/1000
Иргэн

Тэр өвгөн яагаад хариуцлага хүлээхгүй бгаа юм.
Галтай тамд шатаж үхээсэй амин