horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Хятадын Шенжень хотын япон сургуулийн сурагчийг хороосон эрэгтэйг цаазалжээ

post-img

Өнгөрсөн оны 9-р сард Хятадын өмнөд хэсгийн Гуандун Шенжень хотын япон сургуулийн 10 настай сурагч хүүг хутгалан хороосон 40 эргэм насны эрэгтэйг цаазаар авсан талаар БНХАУ-ын ГХЯ-наас Бээжин хотод суугаа Японы Элчин сайдын яаманд албан ёсоор мэдэгдсэн байна. Япон эцэгтэй, хятад эхтэй 10 настай хүүг сургуульдаа явж байх замд нь хутгалан хороосон Жун Чаньчун гэгчид энэ оны 1-р сард цаазаар авах ял оноосон юм.

Хятад улсад Япон улс халдан довтолсон, Шеняны ойролцоох төмөр замыг дэлбэлсэн хэрэг явдлын 93 жилийн ойн өдөр дээрх хэрэг гарсан юм. Үүнийг Барууны хэвлэлүүд тухайн үед онцолж байв. 

Хятадын Жянши мужаас гаралтай гэмт этгээд 1-р сарын 24-ний өдөр явагдсан шүүх хурлын үеэр “Энэ хэргийг үйлдэхдээ япон үндэстний эсрэг ямарваа нэгэн үзэл санаа агуулаагүй. Хүүгийн эцэг, эхтэй ярилцахыг хүсэж байна. Надад оноосон ялын эсрэг давж заалдахгүй” гэж хэлсэн юм. Тэрээр дээрх хэргийг “Цахим орчинд олны анхаарлыг татахын тулд үйлдсэн” хэмээн мэдүүлжээ. Түүнд хутгалуулсан 10 настай хүү халдлагад өртсөнийхөө маргааш нь нас барсан билээ.

2024 оны 6-р сард Хятадын Сүжоу хот дахь япон сургуулийн автобусны зогсоол дээр мөн хутгатай халдлага үйлдэж, нэг хятад эмэгтэйг хороож, хоёр япон хүнийг гэмтээсэн эрэгтэйг цаазаар авснаа сүүлд нь Хятадын Засгийн газар мэдэгдсэн. Дээрх хоёр халдлагын хэргүүд нь Хятадад ажиллаж, амьдардаг Японы иргэдийг айдаст автуулаад байгаа. Токио үүнтэй холбоотойгоор Бээжинд хандаж, Хятадад амьдарч буй япончуудын аюулгүй байдлыг баталгаажуулах хүсэлтийг удаа дараа тавиад байгаа юм.

0/1000