“Дүнжингарав”-ын дэргэд болсон дэлбэрэлттэй холбоотой хэргийг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг үргэлжилж байна.
Ч.Ренчиндоржийн өмгөөлөгч “Хоёр жолооч шалгагдаж байгаад нэг нь яагаад байхгүй болчхов. Э.Мөнхнаран хаана байна вэ гэдгийг бүрэн гүйцэд тогтоох ёстой. Осол гарах үед Э.Мөнхнаран албаны машинаар ямар ажил хийж явсан нь тодорхойгүй. Түүнийг ослын үед ур чадвар дутсан гэж яриад байгаа ч уулзвараар баруун гар тийш эргэх үед замын хөдөлгөөний ямар дүрэм зөрчсөн талаар ерөөсөө дурдаагүй. Шударга ёсны зарчмын хувьд ч тэр Э.Мөнхнаранг одоо хаана байгааг тогтоох хэрэгтэй. Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтаар шалгах хэрэгтэй байна” гэв.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Өмгөөлөгч: “Ниссан Патрол” машины жолооч Э.Мөнхнаран одоо хаана байна. Хэрэг бүртгэл үүсгэж, шалгах хэрэгтэй
- 2025/04/22
- •
- 16 өдрийн өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай
2025-04-22 13:28:36
Том тэрэгний жолооч зүгээр явж байхад нь газ нь гоожсон болгоод байгаа хэрэг үү? Уулзвар гаруут зам дээр зогссон патролтой шүргэлцсэнээс болсон гээд байсан даа