horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Нобелийн шагналт зохиолч Хан Ганы шинэ түүвэр ном энэ долоо хоногт гарна

post-img

Өнгөрсөн онд утга зохиолын салбарын Нобелийн шагнал хүртсэн Өмнөд Солонгосын зохиолч Хан Ганы богино эсээ болон шүлгээс бүрдсэн “Гэрэл ба утас” хэмээх шинэ түүврийг энэ сарын 24-нд худалдаанд гаргахаар болсон байна. Зохиолч Хан Ганы энэхүү шинэ түүвэр номыг Өмнөд Солонгосын “Мүүнжи паблишинг” компани эрхлэн гаргаж буй. Зохиолчийн Нобелийн шагналаа гардан авахын өмнө Шведийн нийслэл Стокхольм хотноо тавьсан илтгэлийн нэртэй ижил “Гэрэл ба утас” хэмээн уг түүврийг нэрлэжээ.

Уг түүвэр номд зохиолч Хан Ганы богино эсээ болон яруу найргийн нийт 10 бүтээл багтжээ. Үүнээс гадна түүний Нобелийн шагнал гардуулах ёслолын үеэр хэлсэн үг, илтгэлийг багтаажээ. Уг номонд багтсан бүтээлүүдийн тал нь зохиолчийн өмнө нь хэвлүүлсэн бүтээлүүд бол тал нь түүний цоо шинэ уран бүтээлүүд гэдгийг “Мүүнжи” хэвлэлийн газар онцолсон байна.

15000 воны үнэтэй тус түүвэр ном Өмнөд Солонгос улсын номын дэлгүүрүүдээр пүрэв гаргаас худалдаалагдаж эхлэхээр болжээ. Харин зохиолч Хан Ган шинэ романдаа анхаарлаа хандуулж байгаа учраас энэхүү түүвэр номын сурталчилгаа, олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй, ямар нэгэн ярилцлага өгөхгүй гэсэн байна. Тэрээр “Өвлийн гурвал” гэгдэж буй гурамсан романы хамгийн сүүлийнхийг нь бичиж байгаа бөгөөд энэ оны эцсээр гаргах төлөвтэй байгаа ажээ.

0/1000