horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userР. Цэцэгбаяр

Прокурор: Онцгой байдлын 3 албан хаагч гал унтраах үедээ амь эрсдээгүй гэдгийг ойлгох хэрэгтэй байна

post-img

“Дүнжингарав”-ын дэргэд болсон дэлбэрэлттэй холбоотой хэргийг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг үргэлжилж байна. Прокурор “Дүнжингарав”-ын дэргэдэх дэлбэрэлтийн үед амиа алдсан онцгой байдлын 3 албан хаагч гал түймэр унтраах үедээ амь эрсдээгүй. Өөрөөр хэлбэл: Тухайн галыг унтраах зорилгоор эд зүйлээ янзалж байх явцад, том тээврийн хэрэгслийн торх дэлбэрч, шидэгдэн уг 3 албан хаагчийг гэмтээсэн байгаа юм. Тэгэхээр гал түймэр унтраах үедээ амь эрсэдсэн биш. Төмөр торхонд дарагдсаны улмаас олон тооны гэмтэл авч, олон эрхтний дутагдал гэсэн оноштойгоор амь эрсэдсэн гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Онцгой байдлын 3 албан хаагч хөдөлмөрийн аюулгүй байдал болон тухайн галыг унтраах үедээ амь эрсэдсэн асуудал биш гэдгийг ойлгох хэрэгтэй” гэв.

0/1000
Б.Анхныбаяр

Монгол Улсын 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн “Галын аюулгүй байдлын тухай хууль”-ийн 3.1.2-д “гал түймэр унтраах” гэж гал түймрийн үед хүний амь насыг аврах, эд хөрөнгийг аврах, гал түймрийг унтраахын тулд тодорхой хүн хүч, техник хэрэгслээр тохирсон арга хэлбэрийг ашиглан гүйцэтгэх үйл ажиллагааг хэлнэ гэж заасан байгаа. Таны хэлж байгаа гал унтраах багаж хэрэгслээ янзлах үедээ гэдэг үйл явц чинь хүртэл гал унтраах үйл ажиллагаанд ороод явна. МУШС-ын баталсан Гал түймэр унтраах дүрэмд ч мөн заагдсан байгаа томилгоот ээлжийн бүрэлдэхүүн голомтод очиж, унтраах үйл ажиллагааг эхлүүлснээс авхуулаад бүрэн унтрааж хүлээлгэж өгөх хүртэлх бүх цаг хугацааг гал түймэр унтраах үйл ажиллагаа гэж ойлгож болохуйц хэд хэдэн заалт байгаа. Үнэхээр прокурор, хууль эрх зүйн өндөр мэдлэгтэй, хуулийг судалж шинжилж чаддаг болоод л прокурор гэдэг айхтар том албан тушаалыг хашдаг байлгүй. Тэгтэл Онцгой байдлын байгууллагатай холбоотой тулгуур 3 дүрмийн нэг болох галын аюулгүй байдлын тухай хууль, гал түймэр унтраах дүрмийг судлахгүйгээр ингэж ярьж байгаа прокурор та өөрөөсөө ичих хэрэгтэй, албан тушаалдаа дүүрэн тэнцэхгүй байгаа учир чаддаг нэг нь таны ажлыг хийх зохистой