horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userР. Цэцэгбаяр

Б.Энхбаяр: Жагсаалаас тэрбумтнууд төрдөг болсон байна.Төлбөртэй жагсагчдаас татвар авъя

post-img

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Хүний суурь, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний нэг нь жагсаал цуглаан хийх эрх чөлөө юм. Үүнийг төрөөс зөвшөөрөл авдаг, журамладаг гэхээс илүүтэй, хүний суурь жам ёсны эрх чөлөөг эдлүүлэх гэсэн агуулгаар боловсруулсанд нь талархаж байна. Солонгос улсад жагсаал зохион байгуулдаг компаниуд байдаг юм билээ. Өөрөөр хэлбэл: Төлбөртэй жагсаал гэдгийг хуульчлаад, зөвшөөрөл олгодог. Тэр нь жагсагчдыг зохион байгуулалтад оруулж, эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлэх, хариуцлага үүрэх этгээд гэсэн үг. Солонгосчууд бол мөнгөө төлөөд жагсаал, цуглаан зохион байгуулаад байна. Үүнийг бас судалж үзмээр санагдаад байна. Угаас манайхан төлбөртэй жагсагчдыг мэддэг болсон. Иргэн О, Т гээд. Эд нараас татвар авъя. Хуучин төрөөс төрсөн тэрбумтнууд гээд ярьдаг байсан. Одоо бүр жагсаалаас тэрбумтнууд төрдөг болсон байна. Тэрийгээ ил тод хэлдэг, хүмүүс мэддэг болж. Энэ нөхрүүдээс татвар авъя” гэлээ.

0/1000