horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

2024 онд зам тээврийн ослоос болж 731 хүн амиа алджээ

post-img

Жил тутам зам тээврийн ослын тоо улсын хэмжээнд нэмэгдсээр 2024 онд 731 хүн зам тээврийн ослоос болж алтан амиа алдсан байна. Үүний 69 нь хүүхэд байжээ. Зам тээврийн ослоос болж гэмтэж бэртсэн хүний тоо ч буурахгүй байна. 2015 оноос хойш зам тээврийн осолд өртөгсдийн тоо тогтмол өсөх хандлагатай явж ирсэнийг Тээврийн цагдаагийн албанаас мэдэгджээ. Осол гэмтлийн тоо буурахгүй байгаа ч согтуугаар автомашин жолоодох явдал цөөрөх хандлагатай болсон гэнэ.

Монгол улсын нийт хүн амын тэн хагас нь жолоодох эрхийн үнэмлэхтэй. Улсын хэмжээнд 1,3 сая тээврийн хэрэгсэл бий. Дээрх тоонууд нэмэгдсээр байх нь зам тээврийн осол нэмэгдэхэд тодорхой хувиар нөлөөлж байгаа гэж албаны эх сурвалжууд үзэж байна. Зам тээврийн осол гарсан нөхцөл шалтгааныг судлахад жолоочийн буруутай үйлдлээс гарсан ослын тоо нийт ослын 99,7 хувийг эзэлж байгааг тогтоожээ.

0/1000