Шүүхийн ерөнхий зөвлөл эрүүгийн хэрэг харьяалан шийдвэрлэх давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 10 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлажээ. Нийт 15 шүүгч бүртгүүлснээс 13 нь хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт өгсөн аж. Тэд өчигдөр (2025.04.22) магадлал бичих чадварын 15 онооны шалгалт өгч, эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт дууслаа. Хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт нийт 70 оноотой. 50 ба түүнээс дээш оноо авснаар уг шалгалтад тэнцэж, мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад орох эрхтэй болно. Шалгалт өгсөн шүүгчдээс 9 нь хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтад 50 ба түүнээс дээш оноо авч тэнцсэн байна.
Хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчид өчигдөр (2025.04.22) Үндсэн хуулийн эрх зүйн онол, мэдлэгийн шалгалтаа өгсөн. Өнөөдөр (2025.04.23) хууль тайлбар мэдлэг, чадварын шалгалт өгснөөр тухайн нэр дэвшигчдийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт дуусна.