horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Нэг хүний алдааг гэр бүлд нь нялзааж, арьс өнгөөр доромжлохоо зогсоогооч, монголчууд аа!

post-img

“Бишрэлт металл” багийн легионер тоглогч Девон Скотт “Хасын хүлгүүд” багийн А.Азбаярын биед халдаж, зүй бус үйлдэл гаргасныхаа төлөө 2026 оны нэгдүгээр сар хүртэл тоглох эрхээ хасуулж, 2 сая төгрөгөөр торгуулсан. Ингээд тэрээр Үндэсний дээд лигийн финалын үлдсэн тоглолтуудад оролцохгүй эрхгүй болсон.

Харин А.Азбаярын тухайд хэр бэртсэн нь тодорхойгүй байгаа бөгөөд толгой нь хавантай байгаа учраас хэвийн болсны дараа дахин шинжилгээ өгнө гэсэн мэдээлэл бий.

Скоттын үйлдлийг сагсан бөмбөг сонирхогчдоос гадна нийгэм олонхоороо шүүж байна. Угаас манай монголчууд хэн нэгнийг шүүмжилж, харааж, дээрэлхэхдээ сайн. Девон Скотт энэ улиралд ”Бишрэлт металл” багт тоглохоор болсон тул гэр бүлийнхэн нь түүнтэй хамт Монголд амьдарч буй. Тэрээр эхнэр, хүү, охин гурвын хамт амьдардаг. Девон Скоттын алдаанаас болж, хүмүүс гэр бүл рүү нь дайрч, арьс өнгөөр доромжилж эхэлжээ. Энэ талаар Скоттын эхнэр Кеонна Скотт цахим хаягтаа дараах өгүүлэмжийг оруулсан байна.

Тэрээр “Нөхөр маань мангас биш. Тэр бол таны уулзаж болох хамгийн эелдэг хүмүүсийн нэг. Тэр хүн учраас алдаа гаргадаг. Өнгөрсөн тоглолтод хийсэн зүйлээ буруу байсныг хүлээн зөвшөөрч, түлхэж унагасан тоглогчоосоо гүнээ уучлал гуйсан. Тэр хэзээ ч бусад тоглогчийг санаатайгаар гэмтээхгүй. Манай гэр бүл Монголд хайртай. Харин өчигдөр оройноос сагсан бөмбөг сонирхогчдын үнэн төрхийг харлаа. Та уурлаж болно. Гэхдээ гэр бүл, үр хүүхдэд минь заналхийлэхийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан сэтгэгдлүүдийг харах, биднийг доромжлохыг дахин мэдрэхийг хүсэхгүй байна. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг нэвтрүүлж болохгүй” хэмээн бичжээ.

Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг манай улс Үндсэн хуулиараа хориглосон. Бусад улс үндэстэн, Дэлхий даяар ч үүний эсрэг байхыг тунхагласаар ирсэн.

Нэг хүний алдаанаас болж, гэр бүл рүү нь дайрч давшлах, хэл ам, арьс өнгөөр доромжилж байгаа нь хуульд харш зүйл юм. Ингэж бичсэнээрээ зүй бус алдаа гаргасан тухайн тамирчныг өмөөрч, хамгаалж байгаа хэрэг биш гэдгийг энд дурдъя.

Нөхрийнхөө алдаанаас болж олон хүний дээрэлхэлт, арьс өнгөөр доромжлох үзлийг мэдэрч, мөн хүү, охин хоёр руу дайрч нь байгаа учраас тэрээр ийм бодрол бичсэн хэрэг. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл манай нийгэмд байдаг. Ялангуяа гадаадын тоглогчдыг хар, бор, Африк хэмээн дуудаж, нутаг руугаа буц гэж дайрах хүн зөндөө. Нэг жишээ дурдахад “Сэлэнгэ Бодонс” багийн легионер тамирчин Ахмад Гилберт арьс өнгөөр ялгаварлан гадуурхах нь тамирчны хувьд хүнд байдаг хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байдаг.

Монголчууд аа! Нэг хэрэг болоход нийтээрээ, нийгмээрээ бусад руу дайрч, давшилдгаа больцгооё. Алдаа хийсэн хүн хариуцлага, буруугаа хуулийн дагуу зохих ёсоор нь хүртэнэ. Харин ард нь буй гэр бүл, үр хүүхэд рүү нь заналхийлдгээ зогсоогооч. Таныг алдаа хийвэл үр хүүхэд, ханийг чинь буруутгаж болохгүй биз дээ. Түүн шиг та ч хэн нэгний алдааг өрөөлд нялзааж болохгүй.

0/1000