Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан өнөөдөр болсон Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар дараах мэдээллийг өглөө.
Ц.Туваан:
-Өчигдөр буюу 4-дүгээр сарын 22-ны байдлаар уул уурхайн бүтээгдэхүүний биет хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс өсөж, давсан үзүүлэлттэй гарсан. Нэгдүгээр сарын 1-нээс өнөөдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд 22.9 сая тонн нүүрс экспортолсон. Үүнээс Бичигт боомтоор гаргаж байгаа эрчим хүчний нүүрсний экспорт 2.9 дахин нэмэгдэж, 2 сая 100 мянган тонн нүүрсийг худалдаад байна.
БНХАУ-ын зах зээлд нийлүүлж буй эрчим хүчний нүүрсний эрэлт, хэрэгцээ нэмэгдэж байгаа нь 2025 он дуустал 3 сая тонн нүүрс нэмж экспортолж, 100 сая долларын орлого олох боломжийг нээж өгч байна.
“Уул уурхайн биржийн тухай хуулийн төслийг Засгийн газар татан авсан. Ирэх долоо хоногт болох Засгийн газрын хуралдаанаар энэ хуулийн төслийг хэлэлцэн, дахин өргөн барих, эсэхийг шийднэ” гэлээ.