Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар улаанбурхан өвчний дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээ авахыг үүрэг болголоо. Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, халдвараас сэргийлэхэд шаардлагатай эм, хэрэгсэл, оношлуур, вакцин, хүний нөөц бүрдүүлэх, бэлэн байдлаа хангах, дархлаажуулалтын бодлого боловсруулан хэрэгжүүлэхийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд товлолын дагуу дархлаажуулалтад хамрагдсан байдлыг эрүүл мэндийн байгууллагатай хамтран хянаж, нөхөн дархлаажуулалтыг дэмжих, анги, танхимын эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулахыг Боловсролын сайд П.Наранбаяр, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан нарт тус тус үүрэг болгов. Улаанбурхан өвчний тандалт, дархлаажуулалт, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авахад шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэн, бүх шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад дэмжлэг үзүүлэх, үндэсний товлолын дархлаажуулалтад идэвхтэй хамруулахыг холбогдох албан тушаалтнуудад мөн даалгасан юм.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Улаанбурхны дэгдэлтийг таслан зогсооход анхаарахыг ЗГ үүрэг болголоо
- 2025/04/23
- •
- 9 өдрийн өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай