horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Монгол дахь хүний эрх, эрх чөлөөний талаарх 24 дэх илтгэл цахимд байршлаа

post-img

Хүний эрхийн үндэсний комисс жил бүрийн эхний улиралд багтаан, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг боловсруулж, Улсын Их Хуралд хүргүүлдэг. Энэ удаагийн илтгэлд хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг өмгөөлөгч, сэтгүүлчдийн эрхтэй холбоотой судалгаа багтсан нь анхаарал татаж байгаа юм. 2024 онд Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд иргэн, хуулийн этгээдээс нийт 177 гомдол ирүүлснээс, маргаан үүсгэж Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх хуралдаанаар шийдвэрлэсэн 26, гишүүний захирамжаар маргаан үүсгэхээс татгалзан шийдвэрлэсэн 21, гишүүний захирамжаар маргааныг хэрэгсэхгүй болгосон 68, ажлын албаны хариу албан тоотоор шийдвэрлэсэн 42, хянан шалгагдаж байгаа 20 гомдол байгаа тухай дурджээ. Харин Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийн хэвлэлийн эрх чөлөөний байдалд судалгаа хийсэн хэсэгт хэвлэлийн эрх чөлөөний байдал Монгол Улсад хангалтгүйг олон улсын байгууллагууд анхааруулсан тухай дурдсан байна.

Тухайлбал, “Хил хязгааргүй сэтгүүлчид” олон улсын байгууллагаас жил бүр гаргадаг “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс”-ийн 2023 оны тайланд Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөө 70-аас бага оноотой буюу “асуудалтай” гэж дүгнэсэн бол 2024 онд Монгол Улсын хэвлэл мэдээллийн эрх чөлөөг 51.34 оноотойгоор “муу” гэж дүгнэгдсэн бөгөөд 180 орноос 109 дүгээрт эрэмбэлэгдсэн тухай онцолжээ. Дөнгөж цахимд байршаад байгаа Хүний эрх, эрх чөлөөний илтгэлийг холбоосоор орж үзэж болно.

0/1000