horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Сургууль, цэцэрлэгийн хоолзүйч нар туршлага солилцлоо

post-img

Сургуулийн сурагч, цэцэрлэгийн хүүхдүүдийн үдийн хоол, цайны цэсийг баяжуулах, хөгжүүлэх зорилготой төслийн туршлага солилцох өдөрлөг Дундговь аймагт боллоо. Өдөрлөгт тус аймгийн ерөнхий боловсролын 15 сургууль, 19 сумын сургуулийн захирал, менежер, хоолзүйч, тогооч нараас гадна Говьсүмбэр аймгаас сургууль, цэцэрлэгийн хоолзүйч нар ирж оролцлоо. Боловсролын яам, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, ЖАЙКА, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Дундговь аймгийн Боловсролын газар, Эрүүл мэндийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд сурагчдын үдийн хоолны чанар, стандарт сайжирна гэсэн хүлээлттэй байгаа юм.

Дундговь аймгийн хэмжээнд цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн 1-5 ангийн сурагчдад “Сүү” хөтөлбөрийг 2023 оноос эхлэн хэрэгжүүлж, 2025 онд хөтөлбөрийг өргөжүүлэн, ерөнхий боловсролын сургуулийн дунд болон ахлах ангийн сурагчдыг хамруулжээ.

Энэ үйл ажиллагааны үеэр жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Хүүхдийн шим тэжээлт хоол” уралдааныг гурав дахь жилдээ зохион байгуулж, Говьсүмбэр аймгийн төрийн өмчийн 17 цэцэрлэг, 14 сургууль, 1 политехник коллежийн нийт 32 тогооч оролцож, мэдлэг, ур чадвараараа өрсөлдөн, шагналтнуудаа тодруулсан байна.

0/1000