horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Багтраа үүсгэх 1 шалтгаан нь цэвэрлэгээний бодис болж байна

post-img

Гэр ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүд биднийг өвчин үүсгэгч бичил биетэн, бохирдлоос хамгаалж, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэхэд тусалдаг. Гэвч тэдгээрийн найрлагад хлороформ, дэгдэмхий органик нэгдлүүд, арьс цочроох, харшил өдөөх химийн бодис агуулагддаг.

Эдгээр бодис хүний биед шууд хор хөнөөл учруулахгүй ч удаан хугацаанд өртвөл эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.

Жишээлбэл, Шүршдэг агаар цэвэршүүлэгч, гадаргуу цэвэрлэгч бодис нь дэгдэмхий органик нэгдэл их хэмжээгээр агуулдаг. Агаарт шүрших үед Нарны гэрэл болон азотын ислүүдтэй урвалд орсноор хоёрдогч бохирдуулагчийг жишээ нь, формальдегид үүсгэх боломжтой.

Тэдгээр VOCs, формальдегид зэрэг бодис амьсгалын замын цочрол үүсгэдэг. Тэр дундаа хүүхдэд багтраа өвчин үүсгэх, өвчин хүндрэх эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг сүүлийн үеийн олон судалгаагаар тогтоосон байна. Тиймээс гэр, ажил, цэцэрлэг, сургуулийн анги танхим цэвэрлэхдээ цэвэрлэгээний бодис аль болох бага хэрэглэхийг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн анхаарууллаа.

0/1000