horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Д.Амарбаясгалан: Гурилын үйлдвэрүүд төрөөс ийм их татаас авчхаад, гурилын үнээ тогтвортой байлгаж чадахгүй, үгсэн хуйвалдаад байгаа чинь ямар учиртай юм бэ?

post-img

УИХ-ын чуулганаар гурилын гаалийн татварыг буцааж нэмэх асуудал яригдаж байна. Ноднин гурилын үнэ буулгах зорилгоор импортын гурилаас авах гаалийн татварыг тэглэсэн. Энэ нь дотоодын гурил үйлдвэрлэгчдэд хүнд тусаж, нийт үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдсан байна. Тухайн үед Монгол Улсад гурилын 9 үйлдвэр ажиллаж байсны 2 нь үйл ажиллагаагаа зогсоосон, 4-5 үйлдвэр хүнд байдалд орсон гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд мэдээлсэн.

Гэвч УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал салбарын сайдыг худлаа ярилаа гэж дүгнэлээ. “Гурилын татвартай хамааралгүйгээр гурилын үйлдвэрүүд өрсөлдөөний зарчмаар цөөрч байхад, татвартай холбон, худал мэдээлэл өгч байгаа нь ёс зүйгүй үйлдэл шүү” гэж тэрээр мэдэгдсэн юм. Х.Баасанжаргал гишүүний хэлсэн үгийг УИХ-ын дарга ч хүлээн зөвшөөрч,

-Гурилын үйлдвэрүүд үгсэн хуйвалдаж, монополдож үнээ нэмдэг болохыг нотолсон баримтууд ч бий” гэв. Тэрээр нэмж хэлсэн үгэндээ “Төр хэрэглэгчдийнхээ эрх ашгийг боддог, хамгаалдаг байх ёстой. Ялангуяа хөдөөгийн иргэдэд сонголт байхгүй. Импортын гурил татвартай байхад ч үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаагүй байна. Тэгэхээр төрөөс дэмжсээр ирсэн гэдгийг сануулах нь зүйтэй. Та тодорхой танилцуулаад өгөөч?

Ж.Энхбаяр сайд:

-Гурил хямдхан байгаа. Үнэтэй тээвэрлэлтээр гурилын үнийг өсгөж байна. Энэ бол миний асуудал биш. Энд ямар нэгэн үгсэн хуйвалдсан зүйл байхгүй гэж хэлье. Суурь салбар болсон тариаланчид руу ноцоод баймгүй байна.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Тэгвэл Улаанбаатарт яагаад 1-р гурил 2800 болчхоод байгаа юм? Үйлдвэрээс та 1500 төгрөгөөр гарлаа гэж ярьж байна. Гэтэл яагаад зах зээл дээр 3500 төгрөг болоод байгаа юм бэ? Яагаад 1 жилийн дотор гурилын үнэ 58 хувиар нэмэгдсэн юм бэ?

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун:

-Гурилын үйлдвэрүүд 100 гаруй тэрбумын зээл олгодог. Буудай худалдан авах эргэлтийн хөрөнгийн эх үүсвэрт үүнийг зориулдаг. ОХУ-аас оруулж ирж байгаа, стандарт хангасан гурилууд нь манай гурилуудтай ижил үнэтэй. Харин стандарт хангахгүй, муу гурилууд бол хэдэн зуугаар орж ирж байгаа.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга С.Даваасүрэн:

-Гурилын үнэ 5 хувиар л өссөн. Тэгээд ч ковидын дараа зөвхөн гурил ч биш бүх бараа, үйлчилгээний үнэ 2 дахин нэмэгдсэн шүү дээ.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Сүүлийн 3 жилд 212.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл өгсөн шүү дээ. Ахиад жил бүр 100 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл өгдөг юм байна. Гурилын үйлдвэрүүд тэгвэл төрөөс ийм их дэмжлэг авчхаад, үнээ яагаад өсгөөд байдаг юм? Гэтэл гурилын үйлдвэрийн үр тарианы зах зээл 225 тэрбумын л зах зээл шүү дээ. Гурилын үйлдвэрүүд үйлдвэрлэлийнхээ зардлын 50 хувийг төрөөс авчихдаг болж таарч байна шүү дээ?

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр:

-Бид 1990 онд яг ийм юм ярьж байгаад, гурилын үйлдвэргүй болж, гадаадаас гурил гуйдаг болж, тухайн үед “Гурил бол стратегийн бүтээгдэхүүн юм аа” гэж мэдэж авсан шүү дээ. 1990 оноо эргэн 1 санаач. Ковидын үеэ эргэн 1 санаач!

0/1000