horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Бүжгийн спортын хотын аваргыг шалгаруулна

post-img

Нийслэлийн Засаг даргын ивээл дор бүжгийн спортын хотын аварга шалгаруулах XXI тэмцээн болно. Энэ сарын 26-ны бямба гарагт “MCU спорт комплекс”-т эхлэх энэхүү тэмцээн 6-9, 10-11, 12-13, 14-15, 16-18 нас болон  насанд хүрэгчид, 35-аас дээш насныхан гэсэн ангиллаар болох юм. НЗДТГ, нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын бүжгийн спортын холбоо хамтран зохион байгуулж буй уг тэмцээн нь тамирчид, дасгалжуулагчдын ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн холбоо болон хамтлагуудын өрсөлдөх чадварыг олон улсын түвшинд хүргэх зорилготой ажээ.

Энэхүү тэмцээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бүжгийн спортын клубын тамирчид, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их, дээд сургуулиудын оюутнууд, төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагч оролцох боломжтой. 21 дэх удаагийн тэмцээний зочин шүүгчээр олон улсын “А” зэрэглэлийн шүүгч Жулье Флинтам, Ли Шигуо оролцох аж. Харин тусгай зочноор латин бүжгийн дэлхийн чансааны хоёр, “Их дуулга”-ын чансааг тэргүүлэгч Хятадын хос Янь Банбан, Дү Юйжун нар манай улсад ирэх юм.

0/1000