Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үндэсний 3-р чуулган”-ыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн Үндэсний тогтолцоог бэхжүүлье уриатайгаар 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Төрийн ордны Их танхимд зохион байгуулна. Өнгөрөгч онд хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой осол гэмтлийн тоо нэмэгдсэн асуудлыг мөн шалтгаан нөхцлийн талаар чуулганы хүрээнд хэлэлцэх мэдээлэл бий.
2024 онд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 712 тохиолдол бүртгэгдэж 87 хүн нас барсан нь 2023 онтой харьцуулахад 49 хувиар өссөн харамсалтай тоо байна. Осолд өртөгсдийн 71.6 хувь нь эрэгтэйчүүд. Дийлэнх осол нь уул уурхай, батлан хамгаалах, барилга, тээвэр, агуулахын үйл ажиллагааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдэд бүртгэгджээ.