horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userР. Цэцэгбаяр

Гийрийн багш О.Батболд: Япончууд 100 насалж болоод байхад, Монголчууд яагаад болдоггүй юм бэ?

post-img

Хүн болгоны хүсдэг гоё, сайхан биеийг бүтээхэд, мөнгө санхүү, цаг зав шаардлагагүй. Гагцхүү хийж бүтээе гэсэн хүсэл эрмэлзэл байхад болдог гэдгийг өөрийн биеэр үлгэрлэн, гэртээ фит биеийг бүтээж чадсан О.Батболдтой ярилцлаа.

Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач

Сайн байцгаана уу. Намайг О.Батболд гэдэг. Одоо 26 настай. Насан туршийн боловсролын багш мэргэжилтэй. Одоогоор гийрийн багшаар ажиллаж байна.
Гийрийн сургалтыг хэзээнээс явуулж эхэлсэн бэ?

Би өөрөө аливаа зүйлийг маш сайн суралцаж, судалж байж эхэлдэг учраас явуулах гэж яараагүй. Өөрийн амьдралын хэв маяг бүх зүйл дээрээ туршсаны үндсэн дээр 2024 оны 12 сарын 1-ээс сургалтаа явуулж эхэлсэн. Яг өнөөдрийн байдлаар танхимын сургалтад 69 хүн байна.Онлайн ангид 100 гаруй хүн явж байна.Сургалтаа эхлээд 6 сар гаруй өнгөрөхөд 200 гаруй шавьтай болсон байна. Хамгийн өндөр настай нь 83 настай хүн явдаг. Орос, солонгос хүмүүс бас байгаа. Орос хүмүүс хүүхдээ цэцэрлэгийн наснаас нь хичээллүүлдэг.

Клубийн нэрээ яагаад “Гэртээ фит” гэж нэрлэх болов?
Би өөрөө гэртээ фит биеийг бүтээсэн. Ямар ч жим, фитнест яваагүй. Тухайн үед би оюутан байсан болохоор фитнест явъя гэсэн ч мөнгө байгаагүй. Ээж ааваасаа гуйгаад авч болох байсан ч тэгэхийг хүсээгүй. Тэгсэн хэр нь гоё биетэй болохыг хүсдэг байсан.Тэгээд ер нь яагаад бид нар гэртээ фит биеийг бүтээж болохгүй гэж. Бидний өвөг дээдэс ахуйгаараа асар хүчирхэг мах бодтой байсан. Тэгэхээр бид бас ахуй амьдралаараа хүчирхэг, гоё биеийг бүтээж болох юм байна гэж бодоод эрэл хайгуул маш их хийсэн. Үр дүн нь өнөөдрийн өөрийгөө бүтээсэн явж байна.

Гийрийн давуу тал юу вэ?
Монголчууд маш энгийн ард түмэн. Жоохон юмаар болгодог. Бидний өвөг дээдэс ахуйгаараа хүчирхэг биетэй байсан гэж сая хэллээ. Энэ үеийн ахуйн хөдөлгөөнийг орчин үеийн хүмүүс хийж чадахгүй байгаа. Энэ хөдөлгөөнүүдийг гэртээ, агаарт, хаана ч байсан хиймээр байгаа байхгүй юу. Тэр боломжийг гийр олгодог. Ганцхан ширхэг бөөрөнхий гийрийг гэрийнхээ нэг буланд, ажлынхаа өрөөнд, машиныхаа хойно шидсэн ч болно.

Тэгээд хаана ч байсан гийрээ гаргаж ирээд 5 -10 минут хийхэд л таван цул эрхтний үйл ажиллагаа, биеийн бүх булчинг ажиллуулдаг. 30 минут гийрээр дасгал хийхэд 1:30 минут фитнес хийсэнтэй адил. Тэгэхээр завгүй амьдралын хэв маягтай энэ цаг үед хамгийн төгс шийдэл болж байгаа юм. Дэлхийд ч гэсэн моод болж байна.
Аливаа зүйлийн эхлэл хэцүү байдаг. Эхлэхэд хэцүү байв уу?
Анх эхлэх гээд чадахгүй байсан. Шалтгаан нь санаа зовоод. Би үүнийг зааж чадах болов уу? би ер нь хүнд заах болсон болов уу гэдэг бодлууд байсан.Тэгэхэд хажуугаас “7-8 жил дасгал хөдөлгөөн хийчхээд, одоо чи заах ёстой” гэдэг дотны хүмүүсийн урам их ирсэн. Тэгээд л зааж эхэлсэн. Санаанд оромгүй үр дүнгүүд гарсан л даа. Бодсоноос олон шавь нартай болж байна. Шавь нар маань гайхалтай үр дүн гаргаж байна. 1 сарын дотор бэлхүүс нь 9 см нарийсаад, сууж чадахгүй байсан хүн суудаг болоод, шавь нар маань өөрсдөө догдлоод эхэлсэн. Ийм байгааг нь харахад л аймар гоё мэдрэмж авдаг.

Багш хүний нэг сайхан зүйл нь шавь нарынхаа өөрчлөлтийг харах байх. Багш байх ер нь ямар байна вэ?
Би өөрийгөө багш байх гэж төрсөн хүн юм байна гэж дүгнэсэн. Хүүхэд байхдаа л хүнтэй ярилцах, хүнд заах дуртай байсан. Үндсэн мэргэжил маань бас насанд хүрэгчдийн хэрэгцээ, хэрэгцээг хэрхэн хангах вэ гэдэг менежмент, арга зүйгээр төгссөн хүн. Тэр үүднээсээ ч юм уу. Би ерөөсөө багш байх гэж л төрсөн хүн юм байна гэдэг мэдрэмж төрөөд байна. Багш гэдэг үг маш их хариуцлага дагуулж байгаа ч гэсэн миний дотор хүнд таалагддаг. Тэр нь илүү гоё.

Ээж аав шигээ хүмүүст хичээл заахад ямар байдаг вэ?
Сайхан байдаг.
Аав ээжийнхээ тухай товч яривал?
Манай ээж аав хоёр бас 50 гаруй настай хүмүүс. Өөрсдийгөө бас л хөгширсөн гэж боддог. Тийм биш. Малчин ээж аавууд малаа банканд тушаагаад хүүхдийнхээ сургалтын төлбөрөө төлдөг. Манай ээж аав хоёр тийм л хүмүүс. Үр хүүхдийнхээ төлөө бүхнээ зориулсан. Мэдээж хүн болгоны хүсдэгийн адил ээж аавдаа үзээгүй зүйлийг нь үзүүлээд, амьдралын гоё зүйлсийг мэдрүүлмээр байдаг. “Тэнгэртээ залбирч байгаарай. Тэнгис далай үзүүлнэ ээ, ээжээ” гээд гоё үг байдаг шүү дээ. Өөрийнхөө мэдэрч байгаа гоё зүйлүүдийг ээж аавдаа мэдрүүлэхийг хүсдэг. Манай ээж бас саяхнаас гийрээр хичээллэж эхлэсэн. Би гийр өгч явуулсан. Тэгээд гийрээр хичээллээд эрүүл амьдралын хэв маягт суралцаад урт наслаасай л гэж хүсдэг дээ.

Гийрийн багшаас гадна подкаст хөтөлдөг гэж байсан.

Тийм. Багшаас гадна Монгол боловсрол судлалын хүрээлэнтэй хамтарч ажилладаг. Монголчуудын хүчирхэг байсан сэтгэлзүй, бие мах бод юу вэ гэдгийг судалдаг. Судалгааны ажлууд байна. Хувиараа нийгэмд хүрэх үүднээс, дасгал хөдөлгөөн хийж байна. Одоо гудамд гараад харахад бүгд гунигласан, сэтгэл санааны асуудалтай байдаг. Хүмүүсийн нүдэнд гуниг хурсан байхыг харахад хэцүү байдаг. Яаж цовоо сэргэлэн байх вэ?

Үүнийг сэрээхийн тулд дасгал хөдөлгөөн, подкаст, рийл гээл өөрийнхөө чадах зүйлүүдийг хийж явна даа. Юүтүб дээр https://www.youtube.com/@Baatar_Podcast https://www.youtube.com/@Baatar.Legacy, гээд хоёр хуудас хөтөлж явуулдаг.
Өглөөний анги нь 6 цагаас эхэлдэг гэсэн. Манайхан цаг хэр сайн барьж байна.
Манай өглөөний ангийнхан их эрч хүч тэй. Энэ ангийнхнаас аваргууд төрсөн. Тэд нар өглөө 6 цагт ирэхийн тулд ойрхон гэртээ нь 5 өнгөрөөж босно. Хол гэртээ нь 4 өнгөрөөж босно. Өөрсдөө хэлдэг л дээ. Би өөр зүйлүүдийг үгүйсгэх гээгүй. Тэр хүмүүс өмнө нь янз бүрийн юманд явж үзсэн. Гэхдээ ял юм шиг, хэцүү байсан гэж ярьдаг. Одоо болохоор догдлоод байдаг гэж. Яагаад гэхээр манайхны уур амьсгал нь маш гоё. Маш чөлөөтэй, нэгнийгээ өднө, тоглоно, сэтгэл санаагаар унасан үед нь магтана, бэлтгэлдээ ирэхгүй алга болчихвол, залгана.

Энэ хүмүүс клубт ирэхээсээ өмнө танихгүй хүмүүс байсан. Заримдаа энэ хүмүүсийг харахаар жоохон хүүхэдтэй байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Хүн ер нь том болдоггүй юм байна гэдгийг харж байгаа.

Өөрийн тань харж, ажиглаж байгаагаар манай үеийнхэн тэгээд 40-аас дээш насныхан ялгаа нь юу байна. үеийн залуустаа хэлмээр байгаа зүйл байдаг уу?
Манай үеийнхэн мундаг л даа. Гэхдээ залхуу. Би одоо 50-аас дээш насныхантай харьцахад юуг анзаардаг вэ гэхээр энэ насныхан ясны хөдөлмөрч байхгүй юу? Тууштай. Хэцүү нийгэм үзсэн болоод ч тэр юм уу? юмны ард гарч чаддаг. Манай үеийнхэн асар их боломжоор дүүрэн байна. Ганц гийр аваад биеэ хөгжүүлэх боломж байна. Тэгж чадахгүй байгаа бол үнэхээр суга байна.

Өөрсдийнхөө төлөө өглөө босож чадахгүй, өөрийгөө ялаад хэдэн километр гүйж чадахгүй байж, мөнгө ярьсан. Зарим нь өмнөх үеийнхэн үхээсэй ухааны юм ярьсан худлаа гарууд болчхоод байна. Зарим нь аав ээж болсон байгаа. Тэгэхээр худлаа биш бодитой амьдраасай гэж хүсдэг. Яг өөрөө өөртэйгөө нүүр тулаад, өөрийгөө толинд харж байгаад нэг үзээдхээч. Бүрэн боломж нь байна.
Цаашдын зорилго юу вэ?
Хамгийн гоё нь хүмүүсийг эрүүл байлгаад монголчуудын дундаж наслалтыг урт болгомоор байна. Хайртай хүмүүстэйгээ хамт, элэг бүтэн, гэр бүлээрээ халуун дулаан уур амьсгалтай байна гэдэг чинь гоё шүү дээ. Тэгэхээр миний зорилго бол монголчуудын дундаж наслалтыг 100 болгохыг хүсэж байна. Ганц би ч биш. Эрүүл амьдралын хэв маягийг заадаг бүх хүний хүсэл байх.

Яагаад Япон хүн 120 наслаад, дундаж наслалт нь 90 байхад бид нар яагаад 60 наслаад байна. Тийм ээ. Би ч гэсэн аав ээжийгээ хүртэл урт наслаасай гэж хүсдэг. Намайг амжилтад хүрэх үед аав, ээж минь байж байгаасай. Бүх хүнийг хүүхдүүдээ амжилтад хүрэхийг харах хэмжээний урт наслаасай гэж хүсдэг. Тийм болохоор дасгал хөдөлгөөн, эрүүл амьдралын хэв маягаар урт наслуулахыг л хүсэж байна.

0/1000