horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Ой, хээрийн түймрийн улмаас 4,3 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна

post-img

Улсын хэмжээнд он гарсаар 04 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, нийт 12 аймгийн 45 суманд 66 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 33.3% өсжээ. Дээрх хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 2761 га, хээрийн 691,438 га талбай, 1 байшин, 41 гэр, 2 автомашин, 6 мотоцикл, 75 малын хашаа, 25 өвөлжөө, 6,323 мал, 7230 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

Дээрх ой, хээрийн гал түймрийн шалтгаан нь урьдчилсан байдлаар 5 буюу 7,8% нь сумдын төвлөрсөн хогийн цэгээс, 3 буюу 4,7% нь үнс нурмаас, 1 буюу 1,5% нь гэрийн яндангаас, 3 буюу 4,7% нь автомашинаас, 3 буюу 7,4% нь шашны зан үйлээс, 5 буюу 7,8% нь бууц, 44 удаагийн гал буюу 68,7% нь шалтгаан тогтоогдоогүй буюу шалтгааныг тогтоохоор хууль хяналтын байгууллага ажиллаж байна. Түймэр унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллага, Хилийн цэрэг, Зэвсэгт хүчин, Цагдаагийн байгууллагын алба хаагчид болон орон нутгийн нийт 3622 хүн, 602 автомашинтайгаар оролцжээ.

0/1000