Энэ оны 1 дүгээр улиралд 164 хүүхэд зам, тээврийн осолд өртжээ. Хүүхэд өртсөн осол нийслэлийн Баянзүрх, Хан-Уул дүүрэгт хамгийн их гарсаг байна. Үүнд:
- Баянзүрх дүүрэгт 41,
- Хан-Уул дүүрэгт 39,
- Баянгол дүүрэгт 32,
- Сүхбаатар дүүрэгт 20,
- Чингэлтэй дүүрэгт 18,
- Сонгинохайрхан дүүрэгт 14 хүүхэд
Дээрх 164 хүүхдийн
- 131 нь явган явж байхдаа,
- 17 нь тээврийн хэрэгслээр зорчиж байх үедээ,
- 1 нь чаргаар гулгаж байхдаа,
- 15 нь унадаг дугуй болон цахилгаан дугуйгаар замын хөдөлгөөнд оролцож явах үедээ осолд өртсөн байна.

Замын хөдөлгөөний дүрмийн 27.2 дугаар зүйлд заасан “Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байна”
Хүүхдүүддээ замын хөдөлгөөнд дүрмийн дагуу зөв, соёлтой, аюулгүй байдлаа ханган оролцож байх ойлголт, мэдлэгийг өгөх, дадлыг эзэмшүүлэхэд онцгой анхаарах;
Эцэг, эхчүүд хүүхдээ зам, замын хөдөлгөөний эрсдэл бүхий газарт явганаар зорчих, тоглох, унадаг дугуйтай явахаас нь сэргийлж, байнга анхаарал хандуулахыг УЕПГ зөвлөж байна.