horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Зам, тээврийн 147 ослын 64.6% нь жолоочийн буруугаас болж гарчээ

post-img

Улаанбаатар хотод энэ оны 1 дүгээр улиралд гарсан зам, тээврийн ослыг Тээврийн прокурорын газар судалжээ. 10 хүртэлх насны 17 хүүхэд харгалзах хүнгүйгээр ганцаараа замын хөдөлгөөнд оролцсоны улмаас хохирчээ.

Осолд орсон хүүхэд:

  • 48 хүүхдэд хөнгөн,
  • 30 хүүхдэд хүндэвтэр,
  • 5 хүүхдэд хүнд хохирол учирч,
  • 1 хүүхдийн амь нас хохирсон байна.

Зам, тээврийн 147 ослын 64.6 хувь нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, аюулгүй байдлаа хангаж замын хөдөлгөөнд оролцоогүй, согтууруулах ундаа уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг жолоочийн буруугаас болж гарчээ.

Замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн өмнүүр гэнэт хүүхэд явах, гүйх, харгалзах хүнгүйгээр ганцаараа замын хөдөлгөөнд оролцох явдал гардаг. Үүнд асран хамгаалагч нар анхаарах хэрэгтэй байна.

Явган зорчигч “Замын хөдөлгөөний дүрэм” зөрчин, зам хөндлөн гарч байгаа тохиолдолд жолооч болзошгүй эрсдэл гарахаас сэргийлж, тээврийн хэрэгслийн хурдаа тохируулах хэрэгтэй. Гарцаар гарч буй явган зорчигчид хүндэтгэлтэй хандах, уулзвараар баруун гар тийш эргэхдээ явган зорчигчид зам тавьж өгөхийг сануулъя.

Хашаа, орон сууцны хороолол дотор, түүнчлэн хүүхэд байж болзошгүй тоглоомын болон бусад газрын орчимд хөдөлгөөнд оролцох үедээ, мөн хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг сайтар шалган, хурд хэтрүүлэхгүй байх хэрэгтэй.

Жолоодож яваа тээврийн хэрэгсэлдээ байгаа хүүхдийн аюулгүй байдлыг сайтар хангаж, зориулалтын хамгаалах бүс, хамгаалалтын суудлыг хэрэглэж хэвшээрэй.

0/1000