horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userР. Цэцэгбаяр

Э.Батшугар: Зургаан жил хар жагсаалтад ордог санхүүгийн ялыг байхгүй болгоно

post-img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэхүү хуулийн төслийг УИХ-ын гишүүн Э.Батшугар санаачлан өргөн мэдүүлсэн юм.

Хурлын үеэр УИХ-ын гишүүн Э.Батшугар “Зургаан жил хар жагсаалтад ордог санхүүгийн ялыг байхгүй болгоно. Зарчмын зөрүүтэй саналаар таван жил болгож, бууруулж байгаа. Тухайн хүнийг тодорхойлдог датаг хамгаалах зорилготой. Хувийн хэвшил нь өөрөө анализ хийгээд, онооны системээр үнэлнэ. Онооны систем рүү орсноор анх удаа зээл авдаг ялангуяа эмэгтэйчүүдийн тоо өссөн байдаг.

Жишээ татвал, 2005-2006 онд Энэтхэг улс Зээлийн мэдээллийн тухай хуулиа өөрчилж, онооны систем рүү шилжсэнээр 119 сая шинэ зээлдэгч бий болсон. Латин Америкт мөн адил онооны системд шилжсэнээр анх удаа санхүүгийн харилцаанд оролцогчийн тоо 31.7 хувиар нэмэгдсэн. Онооны системд орсноор чанаргүй зээлийн эрсдэл буурсан. Чанаргүй зээлийн хэмжээ 1,9 хувиар буурсан. Онооны систем рүү орсноор оноо нь өсөөд буураад явахаар зэрэг аппликэйшиний зээл авдаг байдал буурна” гэв.

0/1000