horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Урантөгс

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн Ж.Баярмааг “С.Баярцогт” хэмээн ёжлов

post-img

УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанд Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн талаар баримталж буй бодлого зарчмын талаар танилцуулж УИХ-ын гишүүдийн асуултад хариуллаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа Монгол улсын Ерөнхий сайдаас “Та сүүлийн зургаан жил төрийн өндөр дээд албан тушаал хашлаа. Ерөнхий сайдаар ажиллаад тав дах жилдээ орж байна. Хэтэрхий вакумжаад амьдралаас тасраад байгаа юм биш биз. Цаана чинь иргэдийн амьдрал ямар байгааг мэдэж байна уу ?” хэмээн асуусан юм. Монгол улсын Ерөнхий сайд түүний асуултад “УИХ-ын гишүүн С.Баярцогтын асуултад хариулъя” хэмээн ёжлов. Ерөнхий сайд цааш үргэлжлүүлэн “Хөгжлийн банк ямар байдалтай болчихсон байлаа, эрдэнэтийн 49 хувь, одоо яригдаж буй стратегийн ордууд ямар үед хэний гараар ороод үгүй болов. Энэ байдлыг цэгцлэх гэж нэлээдгүй хугацаа орсон. Одоо энэ стратегийн ордуудтай холбоотой орж ирэх материалуудаас өөрсдийн хийсэн зүйлээ харна биз. Би өөртэй чинь бол юм ярихгүй. Таны цаана таниар үг хэлүүлээд байгаа нөхөд бий.Сүүлийн 20 гаруй жил бантан зуураад монгол улсын өмч хувьчлалыг хэдэн ордтой нь аваад будаа болгосон байгаа хүмүүс удахгүй ил болно. Залуу хүн байж хүний өмнөөс битгий хачин юм яриад бай” хэмээн ундууцав

0/1000
иргэн

Энэ Ж. Баярмаа юм болгонд хушуу дүрдэг. Жаахан даруулгатай бай гэж л хэлсэн нь Оюунэрдэнийн зөв