horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

НДШ бууруулах нийтийн өргөдөл 100 мянган иргэний санал авч, парламентын босго давлаа

post-img

D-Парламент буюу нийтийн өргөдөл, гомдлын цахим системд 2025 оны 4 дүгээр сарын 9-15-ны хугацаанд нийт 10 өргөдөл гаргаснаас 4 өргөдлийг хүлээн авч, 6 өргөдлийг хүлээн авахаас татгалзсан байна. Цахим системд дараах 4 өргөдлийг хүлээн авч, байршуулжээ. Үүний 3 нь Улаанбаатар хотын даргыг хэрхэн сонгох талаарх санал байжээ. Тодруулбал: 

-Хотын даргыг нийслэлийн иргэдийн сонгуулиар шууд сонгодог байх тухай хуулийн төсөл санаачлах санал,

– Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг өөрчлөх тухай хуулийн төсөл санаачлах санал,

– Улаанбаатар хотын даргыг ард иргэд сонгодог болох талаар ажлын хэсэг байгуулах санал,

– Улаанбаатар хотын даргыг ард иргэдийн шууд сонгуулиар сонгодог болох тухай хуулийн төсөл санаачлах санал байна.

Түүнчлэн иргэн Билэгтийн Батбилэгийн гаргасан “Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай” нийтийн өргөдлийг 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар Монгол Улсын 18 насанд хүрсэн 100,033 иргэн дэмжиж, санал өгчээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 95 дугаар 95.3-т “Нийтийн өргөдлийг дэмжсэн иргэдийн санал энэ хуулийн 95.2-т заасан тоонд хүрмэгц Улсын Их Хурлын дарга саналыг хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр холбогдох Байнгын хороонд ажлын 5 өдрийн дотор хуваарилж, нэгдсэн хуралдаанд танилцуулна” хэмээн заасан байдаг. Энэ дагуу иргэн Б.Батбилэгийн нийтийн өргөдлийг цахим системд нийтэлсэн “Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах тухай” өргөдлийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Нийгмийн бодлогын байнгын хороонд холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэлэлцэн шийдвэрлэхийг даалган хуваарилжээ.

0/1000